“Монцемент” төслөөс жилд 21.8 тэрбум төгрөг төвлөрнө

2016 оны 1 сарын 04

Засгийн газар болон “Монполимет”, “Монцемент Билдинг Материалс” компанийн хооронд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа.

 

Энэ нь төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр юм. Хөрөнгө оруулагч тал болох “Монполимет” компани нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худагийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Цаашид уг төслийг “Монцемент Билдинг Материалс” компани хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ. Гарын үсэг зурах арга хэмжээг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн онд үндэсний хөрөнгө оруулагчид нийт 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцолсон.

Төсөл хэрэгжиж эхэлснээр, хураамж хэлбэрээр нийт 458.1 тэрбум төгрөг /жилд 21.8 тэрбум төгрөг/ улсын төсөвт төвлөрүүлж, 375 иргэнийг ажлын байраар хангах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27352
0 эможи
keyboard_arrow_up