Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлнө

2015 оны 12 сарын 22

Нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөгдөх хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг баталлаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэн батлагдсанаар ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалт, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалтыг Засгийн газар батлахаар заасан юм.

Энэхүү шинээр батлагдсан жагсаалтыг хууль хүчин төгөлдөр болох хугацаа буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27142
0 эможи
keyboard_arrow_up