АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөлөө

2015 оны 12 сарын 17

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өөрчилж, 0.25 хувийн хүүг 0.5 болголоо хэмээн ВВС мэдээллээ. Ийнхүү 2006 оноос хойш анх удаа АНУ-ын бодлогыг хүү нэмэгдэж байна.

 

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмж магадгүй гэж эдийн засагчид, гадаадын хэвлэлүүд сүүлийн саруудад мэдээлж байсан ч инфляц, ажилгүйдлийн түвшин, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт зэрэг хэд хэдэн зүйлийг харгалзан үзэж, хойшлуулаад байсан.

Тэгвэл  Холбооны нөөцийн сангийн удирдлагууд өчигдөр /12.16/ хуралдаж дээрх шийдвэрийг гаргажээ. 

Энэхүү шийдвэрээ Холбооны нөөцийн сан инфляц өсөхгүй байгаа ч өрхийн зарлага болон хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж байгаатай холбон тайлбарлалаа.

Тэгвэл АНУ бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогоо чангатгаснаар хөгжиж буй орнуудыг чиглэх хөрөнгийн урсгал огцом буурч магадгүй талаар Дэлхийн банкнаас анхааруулсан юм. Тодруулбал бодлогын хүү нэг хувиар өсөхөд хөрөнгийн урсгал 45 хувиар буурах урьдчилсан тооцоо гаргаад байгаа юм.

Үүний зэрэгцээ дэлхий эдийн засгийн өсөлт удааширч, санхүүгийн зах зээл тогтворгүй байгаа нь эдийн засгийн хувьд сул дорой орнуудад нэмэлт дарамт болохоор байгаа.

Улмаар улс орнуудын Засгийн газрын өр огцом нэмэгдээд зогсохгүй гадаад худалдааны алдагдал өсөх эрсдэлтэй гэдгийг Дэлхийн банк шинэ тайландаа онцолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26995
0 эможи
keyboard_arrow_up