Ипотекийн зээлийн асуудлаар мэдэгдэл гаргажээ

2015 оны 12 сарын 11

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай

Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан иргэн өмчтэй байх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг ардчиллын үнэт зүйл хэмээн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бид үзэж байна.

 

Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж, хүлээж аваагүй болно.

2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монголын банкны холбооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон уг хуулийн холбогдох заалтуудыг Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдах хүртэл орон сууцны 8 хувийн зээлийг иргэдэд олгох боломжгүй тухай мэдэгдлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг шинэчилж, орон сууцны 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулах боломжийг хангасан, мөн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг өмчлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс хамтран санаачилж нэн яаралтай Улсын Их Хурлаар батлуулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг

Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26913
0 эможи
keyboard_arrow_up