Дэлхийн банк: Оны эцэс гэхэд Монголын ДНБ 5 хувь өснө

2015 оны 12 сарын 08

2015 оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 396,6 сая долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73,2 хувиар өссөн үзүүлэлт хэмээн Монголын эдийн засгийн талаар дурдсан Дэлхийн банзны тайланд дурдсан байна.

 

Үүнд эдийн засгийн талаар явуулсан бодлого, төгрөгийн ханш нөлөөлсөн гээд дотоодын бараа эргэлт, нь төлбөрийн тэнцэл, инфляцийн түвшний тогтвортой байдал муугаар нөлөөлж байна гэж Дэлхийн банз үзжээ.
Оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээс үзэхэд төлбөрийн тэнцлийн алдагдал нь Дотоодын нийт бүтээгдхүүний 4,8 хувьтай тэнцэж байна. Үүнээс үүдээд Дэлхийн банз Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдхүүнийг энэ оны эцэс гэхэд тав хүртэл хувийн өсөлттэй гарна гэж урдчилан харж байна. 

Монгол Улсын Төв банк мөн төлбөрийн тэнцэлийн алдагдалд урьдынхаараа гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь нөлөөлсөн гэж мэдээллээ. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 70,7 сая доллар болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84 хувь буурсан үзүүлэлт юм гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26874
0 эможи
keyboard_arrow_up