“Голомт”, “Хаан банк"-нд хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ

2015 оны 11 сарын 04

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Голомт” банк, мөн дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хаан банк”-нд хуурамч мөнгөөр гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Тиймээс бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авахыг холбогдох албаныхан иргэдэд анхааруулж байна.

Цагдаагийн байгууллага хуурамч мөнгөн тэмдэгт хийсэн 3 бүлэглэлийг илрүүлж,  энэ төрлийн гэмт хэрэгт холбоотой нэг эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа ажээ. Сүүлийн тохиолдлууд дээр мөн мөрдлөгө явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга н.Баатархүү хэллээ. 

Хуурамч мөнгө ихэвчлэн банк санхүүгийн байгууллага, ТҮЦ, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц зэрэг газарт хамгийн их гүйлгээнд нэвтэрдэг байна. Нэмж сануулахад, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдсэн, хуурамч мөнгө гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн зүйл заалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сараар баривчлах эсхүл 2-5 жилээр хорих ялаар шийтгэдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26171
0 эможи
keyboard_arrow_up