Хууль зүйн байгууллагуудын төсөв хэрхэн өссөн бэ
2015 оны 10 сарын 28
Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуралдааны үеэр Хууль зүйн салбарынхны цалинг хасах талаар яригдсан. Энэ асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн З.Энхболд, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагын удирдлагуудаас сүүлийн 10 жилд төсөв нь хэрхэн өсч ирснийг тодруулсан юм. Ингэхэд:
- ЦЕГ-ын төсөв 2010 онд 60.1 тэрбум байсан бол 2015 онд 142.9 тэрбум,
- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 2011 онд 1.8 тэрбум байсан бол 2015 онд 9.6 тэрбум,
- Үндсэн хуулийн цэцийнх 2011 онд 436 сая байсан бол 2015 онд 812 сая,
- Хүний эрхийн үндэсний комиссын төсөв 2010 онд 233 сая байсан бол 2015 онд 869 сая,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 2010 онд 15.2 тэрбум байсан бол 2015 онд 18.8 тэрбум болж нэмэгдсэн байна.
Түүнчлэн зарим агентлагийн удирдлага 10 жилээр тодорхой тоог хэлэх бэлтгэлгүй байсан гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26027
0 эможи