ТОП-20 дундаж индекс өмнөх сар болон жилийнхээс буурчээ
Энэ оны эхний есөн сарын байдлаарх макро эдийн засгийн дүн мэдээнээс үргэлжлүүлэн танилцуулъя.
Үнэт цаасны арилжаагаар 2015 оны эхний есөн сард 758.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулвал гүйлгээ 620.3 тэрбум төг буюу 5.5 дахин өсчээ. Үүнд Засгийн газрын үнэт цаасны арилжаа голллогн нөлөөлсөн.
Мөн энэ хугацаанд 24.8 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Энэ нь 2014 оны мөн үеэс 16.1 сая ширхэг буюу 39.4 хувиар буурсан дүн юм.
Тэгвэл энэ сард Хөрөнгийн биржид 66.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 2.4 сая ширхэг үнэт цаас арилжсан аж. Өмнөх сарынхаас гүйлгээ 9.4 тэрбум төг буюу 16.5 хувь, арилжигдсан үнэт цаас 1.7 сая ширхэг буюу 3.2 дахин өссөн байна.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс есдүгээр сард 13210.2 болж, өмнөх сарынхаас 58.3 нэгж, өмнөх оны мөн үеийнхээс 2668.2 нэгжээр буурчээ.
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 1.3 их наяд төг болж, өмнөх сарынхаас 26.8 тэрбум төг буюу 2.1 хувиар өсчээ.