Монголын эдийн засаг 2.3 хувиар өснө
2015 оны 9 сарын 28
Азийн хөгжлийн банкнаас энэ онд Монголын эдийн засгийг 3 хувиар өснө хэмээн таамаглаж байсан. Харин саяхан энэ өсөлтийг бууруулж, эдийн засгийн өсөлт 2.3 хувьтай гарна хэмээн таамаглажээ. Он гарсаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1 хувьтай тэнцэж, эрс буурсан. Мөн төсвийн алдагдал 600 тэрбум төгрөгт хүрч, оны эцэс гэхэд 900 гаруй тэрбум төгрөгт хүрэх муу хүлээлт байгаа юм.Түүнчлэн эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр буурсаар байгаа бөгөөд үүний зэрэгцээ дотоодод ган гачиг болж, ургац алдсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл ийнхүү эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулахад хүргэсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25485
0 эможи