Цалинг 25 хувиар бууруулахгүй гэв

2015 оны 9 сарын 22

Эдийн засгийн хямралаас гарч, зардлаа танахын тулд төрийн албан хаагчдын цалинг 25 хүртэлх хувиар бууруулах гэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахад “Яаман дээр төсвийн тодотголтой холбоотой асуудлыг өчигдөр хэлэлцсэн. Гэхдээ төрийн албаныхны цалинг 25 хувиар бууруулна гэсэн шийдвэр гараагүй” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүд цалингаа 25 хүртэл хувиар бууруулах тухай ярьж эхэлсэн бололтой. “УИХ-ын гишүүдийн цалинг бууруулах тухай асуудал огт яригдаагүй. Харин зарим гишүүд цалингаа 25 хүртэл хувиар бууруулах тухай хоорондоо ярьсан гэсэн” гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25337
0 эможи
keyboard_arrow_up