Гадаад худалдааны тэнцэл 700 гаруй сая ам.долларын ашигтай гарлаа

2015 оны 9 сарын 11

Энэ оны эхний найман сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 700 гаруй сая ам.долларын ашигтай гараад байна.

 



Өнгөрсөн оны мөн үед гадаад худалдааны тэнцэл 23 сая ам.долларын алдагдалтай гарсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Гадаад худалдаанаас эрдэс бүтээгдэхүүний экспортыг аваад үзвэл 2.56 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувиар буурсан байна.

Алт, зэсийн баяжмал зэрэг голлох бүтээгдэхүүнүүдийн экспортын биет хэмжээ нэмэгдсэн ч ханшийн уналттай холбоотойгоор үнийн дүн нь буураад байгаа юм. Зэсийн баяжмалын экспортын хувьд биет хэмжээ нь 10.2 хувиар нэмэгдэж, 930 мянган тонн болжээ. Харин алтны экспорт 35.8 хувиар өсч, 7 тоннд хүрчээ.

Төмрийн хүдэр, нүүрсний хувьд экспортын үнийн дүн төдийгүй биет хэмжээний уналтаараа тэргүүлж байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 21.5 хувиар буурч, 9.6 сая тонн болсон бол төмрийн хүдэр 18.8 хувиар хумигдаж, 3.1 сая тонн болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25061
0 эможи
keyboard_arrow_up