9 сарын 1-нд Засгийн газрын үнэт цаас арилжаална
12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 100,000 ширхэг, Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжаанд оруулна.
Захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа аж. Ирэх сарын сарын 1-нд арилжааг явуулах юм байна.
1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
6. Хямдруулсан үнэ: 96,879.00 төгрөг
7. Нийт гаргах тоо: 100,000 ширхэг
8. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
9. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
10. Захиалга хүлээн авах цаг:
Лхагва гарагт-14:00-16:00 цагт
Пүрэв-Дараа долоо хоногийн даваа гарагт - 10:00-16:00 цагт
Мягмар гарагт - 10:00-11:00 цагт
11. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.
Дашрамд хэлэхэд анх 16 хувийн хүүтэй борлуулж байсан Засгийн газрын үнэт цаасны хүү тогтмол буурсаар 14 хувьд хүрч байна.