Ц.Мянганбаяр 100 сая долларыг 250 мянган доллараар хаажээ

2015 оны 8 сарын 24

      Уул уурхайн салбарт тэргүүлэх зэрэгтэй “Монгол газар” компани нь дампуурлаа зарласан тухай мэдээлэл дэгдэж байсан нь саяхан. Энэхүү мэдээлэл нэг хэсэгхэн шуугиан дэгдээгээд цагийн эрхээр мартагдаж байгаа ч чухам ямар учраас энэ компани дампуурсан хийгээд юунаас болсон тухайд хэн ч дурдсангүй. Нэг их өртэй үндэсний компани дампуурч алга боллоо гэсэн ойлголт үлдээгээд л чимээ намдаасан хэрэг. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол “Монгол газар” нь дампуурлын гол шалтгаан болоод байсан өрөө төлчихөөд эргэн үйл ажиллагаагаа эхэлж байгааг дуулгалаа.

      Энэ тухайд баттай эх сурвалжийн мэдээлэл нь гадаадын зарим сайтуудаар ч цацагдсан билээ. Тиймээс гадаадын сайтын эх сурвалжаас энэ тухай баримтыг дэлгэж байна. Тодруулбал, Монгол Улсын “Монгол газар” компани, Японы “Иточу” корпораци хоорондын маргаан юунаас үүдэлтэй хийгээд ямар замаар эцэслэн шийдэгдсэн нь албан мэдээллээр тавигдсаныг уншигч танаа хүргэж байгаа хэрэг.

      Баримт дэлгэвэл, 1999-2008 онд Монгол Улсын “Монгол газар” компанид Япон улсын “Иточу” корпораци нь хамтын ажиллагааны хүрээнд 100 орчим сая ам.долларын уул уурхайн тоног төхөөрөмжийг арилжааны хэлбэрээр нийлүүлжээ. Энэ нь улмаар байгууллага хоорондын маргаан үүсэх гол шалтгаан болсон байна. 

      Дээр дурдсан онуудад “Эрх шилжүүлэгч” гэх “Иточу” корпораци нь  “Эрх хүлээн авагч” буюу “Монгол газар”-т, хамтад нь “Газрын хамтрагчид” гэрээ хооронд олон тооны уул уурхайн тоног төхөөрөмжийг арилжааны хэлбэрээр худалдсан байна. Учир нь “Газрын хамтрагчид” буюу “Монгол газар” компаниас 10.304.503.483 иен буюу 100 орчим сая ам.долларыг нэхэмжилжээ. Улмаар энэ асуудал нь 2008 он есдүгээр сарын 24-ний өдөр “Эрх шилжүүлэгч” болон MG, MGH, Гобистар Холдинг,  /BVI/ Лимитэд мөн Гобистар Интернэшнэл Лимитэд /хамтад нь Газар групп/ хоорондын маргаж буй дээрх мөнгөн дүнг төлөх гэрээ байгуулсан байна. Тиймээс “Газар” групп мөнгөн дүнг төлөх үүргээ биелүүлээгүй учраас Япон улсын Худалдааны Арбитрын нийгэмлэгт “Газар” групп болон иргэн Ц.Мянганбаярт “төлбөр төлөгч”-ийн гэх эсрэг нэхэмжлэл гаргажээ. Ингээд 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэгч” буюу “Иточу” корпорацийн талд шийдвэр гарсан юм. Иймээс “Эрх шилжүүлэгч”-д төлөх ёстой 10.241.162.329 иен, мөн Арибтрын зардал болох 12.575.213 иенийг гаргуулахаар шийдвэрлэж байжээ.

       Харин энэхүү маргаан нь чамгүй урт хугацаанд хэлцэгдэж, “Эрх шилжүүлэгч” буюу “Иточу” корпораци нь “Эрх хүлээн авагч” буюу “Монгол газар” компанид “төлбөр төлөгч”-өөс төлбөр гаргуулах шаардах эрхээ худалдах санал болгосноор талууд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээг мөрдлөгөө болгосон байна. Гэрээнд зааснаар харвал “Эрх шилжүүлэгч” нь “Эрх хүлээн авагч”-д өөрийн шаардах эрхээ худалдахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд “Эрх хүлээн авагч” нь эргэлт буцалтгүйгээр мөн ямар нэг нөхцөл болзолгүйгээр уг эрхийг худалдан авч  “Төлбөр төлөгч”-ийн төлбөрөө бүтнээр нь төлөх чадвартай эсэх, эсвэл “нэхэмжлэлүүдийн” хүчин төгөлдөр байдал” зэргийг харгалзан үзээд гэх буюу “Эрх хүлээн авагч”-аас хоёрдугаар зүйлд заасан үнийн төлбөр шилжиж орж ирснийг “Эрх шилжүүлэгч” баталгаажуулсны дараа “Шаардах эрх шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэж болно” хэмээжээ.

       Тиймээс гэрээний хоёрдугаар хэсэгт эрх шилжүүлэгчид шаардах эрхийг худалдан авах үнийн төлбөр болох 250 мянган ам.долларыг шилжүүлсэн байх шаардлагатайг гэрээнд тусгажээ. Үүний дагуу “Монгол газар” компани 250 мняган ам.долларыг эрх шилжүүлэгч талд шилжүүлснээр энэхүү маргаан эцэслэн шийдэгдсэн байна.

       Ямартай ч үндэсний томоохон компани “Монгол газар” үйл ажиллагаагаа сэргээсэн сайхан мэдээлэл байна. Түүнээс бус манай нэр бүхий үндэсний компаниуд Арбитрын шүүхэд ялагдаж, улс орноо өрөнд унагаж байсан тохиолдол байсныг ч бид мартах учиргүй. Тиймээс албан баримтыг Монгол, Англи хэлээр мөн доор хавсаргав.  

 

Шүүхийн шийдвэр













Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24560
0 эможи
keyboard_arrow_up