Хамгийн анхны даатгагдсан бондын захиалгыг лхагва гарагт авч эхэлнэ

2015 оны 8 сарын 07

Санхүүгийн зохицуулах хороо “Эрчим инженеринг” компанийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50,000 ширхэг буюу нийт 500 сая төгрөгийн “Эрчим бонд” өрийн хэрэгслийг бүртгэсэн.

Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд гарч буй анхны даатгагдсан бонд.

Даатгагдсан бонд гэдэг нь үнэт цаас гаргагч компани хугацааны эцэст үндсэн болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтийг хийх чадваргүй болсон тохиолдолд даатгагч компани тухайн өрийн хэрэгслийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг хийх юм.

Энэ бондыг гаргах “Эрчим инженеринг” компани 1999 онд эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх чиглэлээр байгуулагджээ. Одоо эрчим хүч, уул уурхай, нийтийн аж ахуй, барилгын салбаруудад үйл ажиллагаа явуулж байна.

Тэд татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө (500 сая) тендерийн ажлын гүйцэтгэлд шаардагдах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх юм. Компанийн бондын нэлтийг ирэх лхагва гарагт хийж, захиалга авч эхэлнэ.

Андеррайтер компаниар “Голомт секюритиз” үнэт цаасны компани ажиллаж байгаа бол даатгагдсан бонд гэх шинэ бүтээгдэхүүнийг “Соёмбо даатгал” компани зах зээлд нэвтрүүллээ. Эрчим бондыг

·         182 хоногийн хугацаатай,

·         Жилийн 18.5 хувийн хүүтэй,

·         Үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацааны эцэст төлөх байдлаар хямдруулсан нөхцөлөөр хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

Монголын хөрөнгийн бирж энэ мэтчилэн дор хаяж 5-10 тэрбумын компанийн бондыг энэ онд багтан хөрөнгийн зах зээлд шинээр “төрүүлэх” хүлээлттэй байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24177
0 эможи
keyboard_arrow_up