Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг цаашид хэлэлцэнэ

2015 оны 8 сарын 04

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд хүлээлт үүсгээд байсан дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл юм.

Өнөөдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд МАН-ын бүлгээс нэг ч гишүүнн суугаагүй бөгөөд АН, “Шударга ёс” эвслийн бүлэг болон бие даагч гишүүдийн ирцтэйгээр тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг баталсан юм. Хуралдааны үеэр Ц.Даваасүрэн гишүүн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд гадны хөрөнгө оруулагчдын тухай заалтын илүү нарийвчилж, эсвэл тусад нь авч үзэх ёстой өөрөөр хэлбэл стратегийн ордуудтай холбоотой хардлага ихээхэн байдаг гэсэн юм. Тэрбээр “Манай улсын эдийн засгийн гол тулгуур болсон томоохон ордуудыг гадны хөрөнгө оруулагч нарт ашиглуулаад дуусдаг. Тамсаг, Оюутолгой гээд олон ордуудыг алдсан. Одоо цаашид ядаж Тавантолгойн ордыг алдмааргүй байна. Тиймээс бид гадныханд ашиглуулж буй ордоос авч буй 24 хувийн ашигаа ядаж 40:60 хувь болгомоор байна. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар сайтар зохицуулах хэрэгтэй” гэлээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарснаар цаашид тэдгээрт хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм. Дашрамд дурдахад, уг хуулийн төслийн өнгөрсөн онд Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан хэдий ч энэ оны долоодугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт дахин өргөн барьсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24063
0 эможи
keyboard_arrow_up