Залууст зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжинэ

2015 оны 7 сарын 30

МЗХ-ны Орон Сууцны Байнгын хороо Барилга, Хот Байгуулалтын Яамтай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Барилга Хот Байгуулалтын Яамыг төлөөлж Стратеги, Бодлого төлөвлөлтийн газрын дарга  У.Отгонбаяр, Монголын Залуучуудын Холбоог төлөөлж Орон Сууцны байнгын Хорооны дарга Т.Анхбаяр нар санамж бичгийг баталгаажуулсан байна.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын үндсэн хууль , холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцан бие биенээ хүндэтгэж, аливаа асуудлыг зөвшилцөн хамгийн зөв үр дүнд хүрэн хамтарсан уулзалт, сургалт семинар, сургалтуудыг зохион байгуулах ба залуучуудыгаа дэмжих зорилготой юм.

Энэхүү санамж бичгийн гол зорилго нь “Залуучуудын орон сууцны корпораци” / ЗОСК / үүсгэн байгуулж, залуучуудад орон сууцны хөтөлбөртэй болгоход оршино. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24008
0 эможи
keyboard_arrow_up