Дийлэнх хувьцаат компани тайлангаа ирүүлээгүй байна
- Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20.1.6,
- “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтад заасны дагуу үнэт цаас гаргагч компаниуд 2015 оны хагас жилийн санхүүгийн тайланг энэ сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй.
Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан энэ сарын 23-ны өдрийг хүртэл сунгажээ.
23-ны байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 236 хувьцаат компаниас 61 хувьцаат компани тайлангаа хугацаандаа ирүүлж, тайлангийн ирц 25.8%-тай байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.1%-иар өсчээ. Мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 175 компанийн гаргаж буй зөрчил, дутагдлыг Монголын хөрөнгийн биржийн зүгээс олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, цаашид зөрчил давтагдвал арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах юм байна.
Хугацаандаа тайлан ирүүлээгүй компаниудын жагсаалтыг http://www.mse.mn/uploads/files/File/monha/July/Tailan%202015.07.24%281%29.pdf үзнэ үү.