Орон сууцны илүүдэл 16 мянгад хүрнэ

2015 оны 7 сарын 21

Ирэх таван жилийн хугацаанд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэл 16 мянгад хүрнэ гэж Барилга хот байгуулалтын яам болон зах зээлийн шинжээчид үзэж байна. Тэгвэл орон сууц худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт ямар байгааг зах зээлийн шинжээчид хийжээ.

Нийслэлд 189 мянга 240 айл өрх, орон нутагт 16 мянга орчим айл өрх орон сууц худалдан авах бодит хэрэгцээ шаардлага байна. Гэхдээ эдгээр өрхийн 31.2 хувь нь л байр худалдан авах чадвараар баталгаажсан гэсэн судалгаа гарчээ. Мөн нийлбэр дүнгээрээ нийлүүлэлт ирэх гурван жилийн хугацаанд эрэлтийг давж, 80 мянга орчимд хүрэхээс 2016 онд хамгийн дээд хэмжээнд хүрэх хүлээлттэй байгааг зах зээлийн шинжээчид тодотгож байна.

Барилгын салбар тэр дундаа орон сууцны барилгад хийсэн хөрөнгө оруулалт 2013 оноос эрс нэмэгдэж, 2014 онд 868.2 тэрбум төгрөгт хүрсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Барилга, орон сууцны салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж буй нь Улаанбаатар хот болон орон нутаг дахь хямд эх үүсвэртэй ипотекийн зээлээр дэмжигдсэн боловч барилгын компаниуд зах зээлийн тооцоо судалгаа хийх нь зүйтэйг мэргэжлийн байгууллагууд анхааруулсан.

Орон сууцны үнийн индексийг өнгөрсөн оноос танилцуулж эхэлсэн. Монголбанкны захиалгаар хийсэн орон сууцны үнийн индексийн жилийн өөрчлөлт сүүлийн зургаан сарын туршид тогтмол буурсаар. Мөн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх боловч иргэдийн төлбөрийн эрсдэл дагаад нэмэгдэнэ гэж эдийн засагчид үзжээ.

Банкны салбарын зээлийн багцад ипотекийн зээлийн багц тавдугаар сарын байдлаар 26 хувийг бүрдүүлж байсан ч зээлийн эргэн төлөлт эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай хэвээр байна. Ипотекийн зээлийн багц дахь чанаргүй зээлийн үзүүлэлт нэг хувь нэмэгдэхэд банкны салбарын чанаргүй зээл 0.2 хувь өсөх хамааралтай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23826
0 эможи
keyboard_arrow_up