Монгол Улс өрийн хямралд орох эрсдэлтэй орны наймдугаарт жагсчээ
Грекийн өрийн асуудал сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээллийн онцлох сэдвүүдийн нэг болж байна. Тэгвэл өрийн асуудал өөр улсуудын үүдийг ч “тогшиж” байгаагийн нэг нь манай улс юм байна.
Британийн Өрийн байгууллага Jubilee Debt Campaign-ийн шинжээчдийн дүгнэлтээр 20 гаруй улсын Засгийн газар өрийн хямралд хэдийнээ оржээ.
Jubilee-гийн тайланд:
· Гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ий 30 хувиас давсан
· Одоогийн төсвийн алдагдал ДНБ-ий 5 хувиас давсан
· Өрийн эргэн төлөлт Засгийн газрын орлогын 10 хувиас давсан бол өрийн хямралд орох өндөр эрсдэлтэй орнуудын нөхцөлийг хангасан гэж мэдээллээ.
"Бидний тооцоолсноор гадаад өрийн хэмжээ болон төсвийн алдагдал нь өндөр байгаагийн улмаас дэлхийн 14 улс өрийн хямралд ойрхон байна. Нөхцөл байдал тун хүнд байгаа" гэж Overseas Development Institute-ийн шинжээч Жудит Тайсон хэлсэн юм.
Ихэнх орны тохиолдолд өр, зээлийн тусламж таатай үр дагавар авчирсан. Тухайлбал 2001, 2006 онд өрийн тусламж авсан улс орнуудад нялхсын эндэгдэл буурч, бага сургуулийн сургалтын төлбөр хүчингүй болж, олон хүүхэд сургуульд суралцах боломжтой болсон.
Гэхдээ 2009 оноос эхлэн зээлийн түвшин нэмэгдсэн аж. Түүнчлэн 2008 оны эдийн засгийн хямрал өрийн эргэн төлөлтийн хэмжээ Засгийн газрын орлогоос 10 хувь давахад хүргэсэн гэв.
Харин Jubilee Debt Campaign-ийн шинжээчид Монголын тухайд гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг хичээж, хариуд нь нүүрс зэрэг байгалийн нөөцөө санал болгодог. Монголын Засгийн газар ойрын жилүүдэд 1 тэрбум орчим ам.доллар зээлэхээр төлөвлөж байгаа.
Гэвч Монголын үндэсний валют болох төгрөгийн ханш эрчимтэй унаж байна. Өмнөх онуудад тохиосон эдийн засгийн өсөлт төгсгөл болбол энэ тус улсын нийгэм, эдийн засагт хүнд цохилт болно гэв.
Өрийн хямралд ойрхон байгаа 14 улсын жагсаалтын наймдугаарт Монгол Улс оржээ.
1 |
Бутан |
2 |
Кабо-Верде |
3 |
Доминика |
4 |
Этиоп |
5 |
Гана |
6 |
Лаос |
7 |
Мавритани |
8 |
Монгол |
9 |
Мозамбик |
10 |
Самоа |
11 |
Сан-Томе болон Принсип |
12 |
Сенегал |
13 |
Танзани |
14 |
Уганда |
Жагсаалтад Африкийн орнууд багтсан байгааг анзаарсан биз ээ. Өнөөдрийн байдлаар Африк тив дэлхийн ашиглагдаагүй эрдэс баялгийн 2/3-ийг агуулж байгаа гэдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ хилийн чанад дахь хөрөнгө оруулалт хийх гол түшиц газруудаар Африкийн улсуудыг сонгоод байна.
Түүнчлэн Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд Африкийн улс орнуудад зээл олгож байгаа нь өрийн хямралд ороход нөлөөлж байгаа аж.
Түүнчлэн засгийн газар нь гадаад өрийн хямралд ороод байгаа улс орнуудын жагсаалтыг гаргасан бөгөөд үүнд:
1 |
Армен |
2 |
Белиз |
3 |
Коста-Рика |
4 |
Хорват |
5 |
Кипр |
6 |
Доминиканы БНУ |
7 |
Эль Сальвадор |
8 |
Гамби |
9 |
Грек |
10 |
Гренад |
11 |
Ирланд |
12 |
Ямайка |
13 |
Ливан |
14 |
Македон |
15 |
Маршаллын арлууд |
16 |
Монтенегро |
17 |
Португал |
18 |
Испани |
19 |
Шри Ланка |
20 |
Сент-Винсент болон Гренадин |
21 |
Тунис |
22 |
Украин |
23 |
Судан |
24 |
Зимбабве |