Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана

2014 оны 2 сарын 06

Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-ны өдөр хуралдахаар товложээ. Хурлаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан мөнгөний бодлогын саналыг хэлэлцэх юм байна. Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл нь мөнгөний бодлогын саналыг журмын дагуу гурван удаа хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргадаг билээ. Тус зөвлөл энэ он гарсаар анх удаа хуралдахаар ийнхүү товлолоо.
Төв банкны тухай хуульд заасны дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн эрх үүргийн хүрээнд Мөнгөний бодлогын зөвлөлийг 2012 онд шинээр байгуулсан билээ. Уг зөвлөлийн онцлог нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад гаднаас оролцох хараат бус гишүүдийн тоог нэмсэн төдийгүй цаашид ч уян хатнаар нэмэх бодлого баримталж буй.
Одоогийн байдлаар зөвлөлийн 14 гишүүний долоо нь гаднаас, долоо нь Монгол банкнаас сонгогдоод байна. Мөнгөний бодлогын холбоотой бүх шийдвэрүүд Мөнгөний бодлогын зөвлөлөөс гардаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
235
0 эможи
keyboard_arrow_up