“Саусгоби ресурс” нэмэлт хувьцаа гаргана

2015 оны 7 сарын 01

Овооттолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” компанийн улсад учруулсан гэх 35252 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн шийдвэрийг гурван шатны шүүхээс баталгаажуулсан.

 

Тэгвэл тус компанийн толгой компани болох “Саусгоби ресурс” компани долдугаар сарын 14-нөөс өмнө 32 сая ам.долларын үнэ бүхий 55 сая ширхэг нэмэлт хувьцааг гаргаж, хоёр хөрөнгө оруулагчид худалдахаар болсон байна. Тус компанийн нэмэл хувьцааны нэгжээ 71 канад центээр үнэлжээ. Нэмэлт хувьцааны арилжаанаас оржи ирсэн хөрөнгөөр “Саусгоби сэнд” өмнөх өр зээлийнхээ эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн аж. Тодруулбал “Саусгоби ресурс” нь “Citic Merchant” компани өртэй бөгөөд Citic Merchant”-ын зүгээс нэмэлтээр гаргах 55 сая ширхэг хувьцааны 50-ыг 28.7 сая ам.доллараар худалдаж авахаар ярилцжээ. Ингэснээр “Citic Merchant нь “Southgobi Resources” компанийн 17 хувийг эзэмших боломжтой болж байгаа юм байна. Мөн “Саусгоби ресурс”-ын ТУЗ-д нэг төлөөлөгчөө оруулах боломжтой аж. Тэгвэл “Swiss Life Gestion Privee” компани “Саусгоби ресурс”-ийн нэмэлтээр гаргаж байгаа, үлдсэн таван сая хувьцааг нь 2.9 сая доллараар худалдаж авахаар тохирчээ. Энэ тохиолдолд “Gestion Privee” компани “Саусгоби ресурсийн хоёр хувийг эзэмших аж. “Саусгоби ресурс”-д “Turquoise Hill Resources” компанийн өр, БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын Корпорацийн өрийн бичгийн хүүгийн төлбөрийг барагдуулах үлдэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23445
0 эможи
keyboard_arrow_up