Хөдөө аж ахуйн Бирж 1 их наяд 188 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

2015 оны 5 сарын 29

Хөдөө аж ахуйн Бирж өнөөдрийн байдлаар нийт 388 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Үүнээс 12 351.3 тонн хонины ноос- 20.8 тэрбум, 2 126.4 тонн тэмээний ноос – 10.6 тэрбум, 16 026.5 тонн ноолуур 1 их наяд 78 тэрбум , 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 165.9 тонн хонины завод ноос 1.4 тэрбум төгрөгөөр, 12 толгой хонь – 1 сая төгрөгөөр, 500 тонн хүнсний буудай 273.4 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Эдгээрээс нийт 1 их наяд 188 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн гэдгийг албаны хүмүүс таницууллаа. 

Өнөөдөр ХАА-н бирж дээр есөн төрлийн ноолуур, тэмээний ноос 8, хонины ноос 6, тосны ургамал 2 төрөл, харин ямааны завод ноос 2 төрлөөр, тэмээний завод ноос 1 төрлөөр, хонины завод ноос 1 төрлөөр, мал 1 төрлөөр, хүнсний буудай 1 төрлөөр тус тус арилжигдаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22355
0 эможи
keyboard_arrow_up