“Үл хөдлөх хөрөнгийн зах зээл” барилгын хөрөнгө оруулагчдын уулзалт болно
Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт бизнес эрхлэгчдэд зориулсан “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт уулзалтыг 2014 оны 5 сарын 3-ны 11 цагт “Мишээл экспо” төвийн хурлын танхимд зохион байгуулахаар боллоо.
Уулзалтанд Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчдын нэгдсэн холбоо, Хөрөнгө оруулалтын зөвлөх UMC Alfa ХХК, НҮБ-ын Ногоон барилга төсөл зэрэг мэргэжлийн байгууллага оролцож Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа зэрэг олон асуудлын хүрээнд ярилцаж, Барилгын салбарт ногоон барилгын концепцийг хэрэгжүүлэх боломжийг танилцуулна.
Иймд барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, мэргэжилтэн та бүхнийг энэхүү уулзалтанд хүрэлцэн ирж, идэвхитэй оролцохыг урьж байна.
Хэзээ: 2014.05.03-ны өдөр 11:00 цагт
Хаана: Мишээл экспо төвийн хурлын танхимд
Утас: 70113333, 99819578
Жич: Бүртгэл үнэгүй, хүний тоо хязгаартай