Багцын батлан даалтын гэрээнд гарын үсэг зурлаа

2015 оны 5 сарын 07

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сантай хамтран хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагыг хөгжүүлэх” төслийн Зээлийн батлан даалтын үйл ажиллагааны хүрээнд зээлийн батлан даалтын үйлчилгээг илүү орлого багатай иргэд рүү чиглүүлэх, тэдгээрийн амьжиргааг санхүүгийн шинэ боломж бүтээгдэхүүнээр дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас орон даяар олгож буй нийт зээлд 80 хувийн багцын батлан даалт гаргахаар Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Төрийн банк харилцан шийдвэрлэж, Батлан даалтын гэрээнд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурлаа.  

Багцын батлан даалт хэмээх санхүүгийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлснээр бичил жижиг зээл авах хүсэлтэй боловч барьцаа хөрөнгийн дутагдлаас шалтгаалан зээлээ авч чадахгүй байсан иргэдэд санхүүгийн боломжийг нээн өгч байгаа, нөгөө талаас иргэдийн зүгээс батлан даалт хүссэн нэмэлт өргөдөл материал бүрдүүлж, батлан даагчийн шийдвэрийг хүлээн хугацаа алдах зэрэг зээлдэгчдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй зэрэг ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, банк тухайн зээлдэгчид зээл олгохоор шийдвэрээ гаргамагц түүнд батлан даалт гаргуулах боломж автоматаар үүснэ.

Батлан даалтын хэмжээний хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл хүсч буй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн хувьд 5.0 сая төгрөгийн зээлд 80.0 хувь буюу 4.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдэд 10.0 сая төгрөгийн зээлд 8.0 сая хүртэл төгрөг байна. Зээлдэгч батлан даалт гаргуулсны шимтгэлд батлан даасан дүнгийн 1.0 хувьтай тэнцэх төгрөгийг төлнө. (Жишээ нь 4.0 сая төгрөгийн батлан даалт гаргуулахад 40.0 мянган төгрөг) Батлан даалтын хугацааны хувьд банкнаас олгох зээлийн хугацаатай адил байх болно.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21595
0 эможи
keyboard_arrow_up