Оросууд 3.5 тэрбум ам.долларын барааг Хятадаас авчээ
2015 оны 4 сарын 22
ОХУ-ын иргэд 2014 онд интернэт дэлгүүрээс таван тэрбум ам.долларын бараа худалдан авчээ. Үүний 70 хувь нь буюу 3.5 тэрбум ам.долларын барааг зөвхөн Хятадын онлайн дэлгүүрээс авсан байна хэмээн “Новости” агентлаг уламжлав. Оросууд өнгөрсөн онд Хятадын интернэт дэлгүүрэээс 50 сая орчим захиалга хийсэн нь 2013 оныхоос 40 хувиар илүү байгаа юм. Оросуудын хамгийн их худалдаа хийдэг хятад дэлгүүр нь Ali Express. Мөн TaoBao, Tmall, DX.com, DangDang, LightInTheBox.com зэрэг онлайн дэлгүүрээс бараа захиалах нь элбэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
20950
0 эможи