Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 6 сарын 11

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.04.06- 2015.04.13/

 

БХБЯ-ны сайд Д.Цогтбаатар: Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг засгийн газар батлан даана

Засгийн газраас гаргах 20 хувийг орон сууц худалдаж авсан иргэд тодорхой дүрэм, журамын хүрээнд эргэн төлөх боломжтой. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг ТОСК хэрэгжүүлж, зах зээлд хямдхан байгаа орон  сууцуудыг худалдан авч иргэдэд нийлүүлэх гэх мэт ажлыг зохион байгуулах боломжтой юм байна.  Үүнээс гадна хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа чухал ажил нь барилгын тусгай зөвшөөрлийн хугацааг 5-10 жил болгож сунгах гэнэ.

/Улс төрийн тойм 2015.04.10 №065 /1271//

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Эдийн засгийн чуулган монголын хөгжлийн  чөдөрийг олж харсангүй

Гадаад томилолттой байсан тул эдийн засгийн  форумд сууж амжсангүй. Эдийн засгийн форумын хоёр өдрийн хуралдаанаар огт яриагүй асуудал бол улстөржилт, талцал зөрчил. Бодит байдлаа ярьсангүй гэж байгаа маань тэр. Өнөөдөр УИх-ын гишүүд, Засгийн газрын гишүүд намаар ялгарах ёсгүй.  Үнэхээр Монгол эх орноо бодо юм бол гарц нь улстөрийн зоримог шийдэл байх ёстой. Бид өнөөдөр улстөрийн намын  байнгын хатуу гишүүнчлэлээс салах цаг болсон.

/Зууны мэдээ 2015.04.08 №71/

Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Алтанцэцэг:  Эдийн засгийн хүндрэлийн улмаас ядуурал хоёр дахин нэмэгдлээ

Ажилгүйдлийн түвшинд бага зэрэг өөрчлөлт орсон. Харин иргэдийн хөдөлмөрлөх идэвх суларсан нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, ажиллах сонирхол нь буурсан. Энэ нь өндөр цалин, сайн ажил олох найдвар нь тасарсантай холбоотой.. :  Эдийн засгийн хүндрэлийн улмаас ядуурал хоёр дахин нэмэгдлээ. Одоогийн энэ эдийн засгийн хүндрэл манай төр засагт маш том сургамж болоосой гэж харж байна.

Ардчилал 2015.04.06  №61/

 Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал  Ч.Ганхуяг: Хөгжилтэй холбоотой асуудал ярихаар л популизм хийгээд нураадаг хүчнийхэн хүчтэй өсч бойжиж байна

Ард иргэдийн дийлэнх нь эдийн засгаа өөд татах гарцыг томоохон төслүүдээ хөдөлгөх явдал гэж үзэж байгаа. Засгийн газраас явуулсан санал асуулгын дүн ч үүнийг  нотолсон.  Авлигын асуудал өнөөдөр гамшгийн түвшинд хүрчихлээ.  Энэ байдлыг гаргаж тавихгүй бол шударгаар бизнес  хийгчид хохироод үлдэж байна. Ядуу улсыг яаж хавчиж шахдагийг ойрхны Украины жишээн дээрээс харж байна шүү дээ.

/Үндэсний шуудан  1р нүүр 1/4,  3р нүүр 1/2  №062/

Бизнес хөгжил буландаа Л.Баттөмөр: НӨАТ-ын босго тогтоосноор  далд эдийн засаг цэцэглэсэн

Манай улсын эдийн засгийн хямрал дэлхийн эдийн засгийн хямралаас хамаараагүй. Биднээс бий болгосон тогтворгүй байдлын муу үр дүн. Бид гэдэг чинь төрд байгаа хүмүүс. Эхлээд өр болон зээл гэдэг үгийн утгыг бодох хэрэгтэй. Тухайлбал, банкин дээр очоод зээл авъя. Хэрэв тэрхүү зээлийг хугацаандаа төлж байгаа бол зээл. Харин төлж чадахгүй удааж байгаа бол өр. /Зууны мэдээ 2015.04.08 №71/

“ХасБанк”-ны Гүйцэтгэх захирал  М.Болд: Бид харилцагчдынхаа насан туршийн санхүүгийн түнш байхыг зорьж байна

Өнөөдөр олон улсад банк санхүүгийн шинэ технологи, үйлчилгээнүүд өдөр тутам нэвтэрч байна. Гагцхүү тэдгээрийг Монголын хөрсөнд тохируулж, дэлгэрүүлэх нь “Хас банкны” зорилго юм. Тийм учраас эдгээр шаардлагаднийуүүлж үйлчилгээнийхээ агуулга зорилгыг шинээо тодорхойлох зорилгыг өмнөө тавьсан. Банк оршин тогтнох шалтгаан нь харилцагчид. Харилцагчдад знэ цэнэ авчрах санхүүгийг үйлчилгээ үзүүлэх нь бидний гол зорилт.

/Өглөөний сонин №064 (2137) /

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20445
0 эможи
keyboard_arrow_up