ХАА-н бирж 986 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, тэдгээр бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжиж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Биржээр ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг арилжсанаар зах зээл дээр бодит үнэ ханш тогтож, түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтад чанарын ахиц гарч байна.
“Хөдөө аж ахуйн Бирж “ ХХК 2013 оны 4 дүгээр сарын 5-ний өдрөөс эхлэн 2015 оны 4 дүгээр сарын 2 -ны өдрийг хүртэл нийт 348 удаагийн арилжаа зохион байгуулж:
- 10 217.6 тонн хонины ноос 17.6 тэрбум,
- 2 126.4 тонн тэмээний ноос 10.6 тэрбум,
- 12 613.3 тонн ноолуур 881.2 тэрбум ,
- 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум,
- 2 415.4 тонн ямааны завод ноос 54.2 тэрбум,
- 24 тонн тэмээний завод ноос 60 сая төгрөгөөр,
- 878.3 тонн хонины завод ноос 1.08 тэрбум төгрөгөөр,
- 12 толгой хонь 1 сая төгрөгөөр тус тус арилжиж нийт 986.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.
ХАА-н бирж дээр өнөөдрийн байдлаар ноолуур есөн , тэмээний ноос найман , хонины ноос зургаан, тосны ургамал хоёр , ямааны завод ноос хоёр , тэмээний завод ноос нэг , хонины завод ноос нэг , мал нэг төрлөөр тус тус арилжаалагдаж байна.