Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 4 сарын 06

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.30- 2015.04.06/

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Алдаагаа давтмааргүй байна

Рио Тинто компани Монголын засгийн газрыг буруутгасан ар араасаа цуварсан мэдэгдлүүд Монголд итгэх итгэлийг алдагдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан. Манайд хийсэн, хийх гэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт хэдэн арван жилээр үргэлжлэх хамтрагчийн үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэлжилсэн гэж бодохоор толгой сэгсэрмээр. Алдаагаа давтмааргүй байна

/Өдрийн сонин 2015.04.03 №082/

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Эдийн засгийн чуулган үр дүнтэй харагдахгүй байна

Энэ чуулган дээр ихэвчлэн Монголчууд ирж асуудлаа нээлттэй ил тод ярилцаж байгаа харагдаж байна.Гадаадын хөрөнгө оруулагч нарыг ийм чуулганаар шууд татах нь юу бол гэсэн эргэлзээ байна. Учир нь энд болж байгаа яриа, ярианы хэлбэр, хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэж байгаа байдал нь гарц гаргалгаатай, итгэл найдвар төрүүлсэн ирээдүй рүү харсан зүйл байхгүй харин байгаа асуудал, бухимдлаа ярьж байгаа болохоор хөндлөнгөөс харж байгаа хүнд толгой нь эргэсэн байдалтай харагдаад байна. Тийм болохоор энэ хүмүүс өөрсдийнхөө асуудлыг хэлэлцэж шийдэж чадаагүй юм бол би ийшээ орж ирээд яах вэ гэсэн байдалтай харагдаж байна.Энэ форум бол асуудлаа ярьж зүг чигээ гаргаж байгаа учраас хэрэгтэй. Энэ удаагийн форум бол хөрөнгө оруулалтыг татаад итгэл найдвар төрөөд, төр засгаас яг ингэх гэж байгаа юм гэсэн зүг чиг бол сайн харагдахгүй байна. Бид нар хөрөнгө оруулагч нар бол мөнгө оруулаад ашгаа аваад гардаг гэдэг энгийн ойлголтоор хандаад байгаа юм. Хөрөнгө оруулагчид юу хардаг талаар зарим хөгжилтэй орнуудаар жишээ аваад хэлэхэд, тэнд хийгдэж байгаа бүх зүйл нь өөрсдийнх нь төлөө л байдаг./ 2015.04.03  24tsag.mn /

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: Импортын хэрэгцээг хангахаар валютын нөөц бий

Манай улсын валютын нөөц  нэг тэрбум 362 сая ам.доллар байгаа.  Таван сар гаруй импортын хэрэгцээг хангахаар мөнгө.  Инфляцийг долоон хувьтай барих бүрэн боломжтой, 6.2 хувь гэж төсөөлж буйгаа чуулганы индрээс дуулгав.  Долларын ханш огцом хөдлөх нь хүсмээр зүйл биш. Гэхдээ Эрээний эдийн засгийг дэмжих бодлого өөрчлөгдөнө гэдэг бол нааштай хандлага. Монголын эдийн засгийг бодит байдал руу нь чиглүүлсэн давуу тал бий.

/Өдрийн сонин 2015.04.03 №082/

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Эдийн засгийн зуднаас бод малаа авч гарах уу, бог малаа үлдээх үү гэдгийг улстөрчид л шийдэх болчихоод байна

Социализмын эдийн засгийн загвар бол их өөр асуудал л даа. Төрөөс бүгдийг зохицуулдаг байсан. Бид чөлөөт зах зээлийн системд шилжээд 25 жил болж байна.  Бид урт хугацаанд эдийн засгаа төлөвлөж л байгаа. Товчхондоо өнөөдрийн эдийн засгийн зуднаас аль болох аж ахуйн нэгжүүдийнхээ үнэ цэнийг унагахгүй гарах нь л хамгийн эхний асуудал юм. Шинээр аж ахуйн нэгж бий болгох, шинэ шинэ технологи нэвтрүүлэх зэрэг нь уучлаарай дараагийн асуудал болчихоод байна. Энэ би ярьж  байгаа болохоос биш аж ахуйн нэгжүүд бүгд л тодорхой төлөвлөлт, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа нь ойлгомжтой.  Магтаал, шүүмжлэлд аль алинд нь анхааралтай хандах ёстой юм.  Эцэст нь онцлож хэлэхэд Монголын эдийн засаг зуданд бодиттойгоор нэрвэгдчихлээ. Харин энэ  зуднаас бод малаа авч гарах уу, бог малаа үлдээх үү гэдгийг улстөрчид л шийдэх болчихоод байна. Бод мал гэдгээр би хэдэн том төслийг хэлж байна. Бог мал гэдэг нь микро буюу ердийн аж ахуйн нэгжүүдийг хэлж байгаа хэрэг.  /Өглөөний сонин 2015.04.03 №063/

Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн: Төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр мөнгө авсан хүмүүсийн нэрсийг зарлана

Төр, засгаас санхүүгийн дэмжлэг үзүүлээд үр дүнтэй байгаа эсэхийг судлахаар Аж үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг байгуулж, бүтэн сарын хугацаанд монитринг хийлээ. Төслийг сайн хэрэгжүүлсэн төсөл ч байна. Үр дүнгүй, улсаас авсан санхүүжилт нь хаачсан нь ч бий.  Тэгэхээр дөрөвдүгээр сарын эхээр шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй танилцуулна. Сайнтай, муутай нь зарлана. Төсөл хэрэгжүүлнэ гэж төсвөөс мөнгө авчихаад дундаас нь тоншдог хүмүүсийн нэрсийг нуулгүй хэлнэ. /Монголын үнэн 2015.03.31 №060/

ТЕГ-ын татвар хураалт, удирдлага арга зүйн газрын улсын ахлах байцаагч Ш.Энхжаргал: татварын хөнгөлөлтийг энэ сарын эхээр олгоно

2014 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар нийслэлийн хэмжээнд нийт 33166 иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварын буцаан төлөлтийг олгохоор баталгаажуулсан. Эхний ээлжийн буцаан төлөлтийг нэгдүгээр сарын 20-ны өдөр тасалбар болгож, өөрөөр хэлбэл тйалангаа ирүүлсэн 11600 татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангийн газарт хүргүүлсэн. /Монголын үнэн 2015.04.01 №061/

Нийтлэлч Баабар: Эдийн засаг ойрын таван жилдээ сэргэхгүй

Монгол банкны нөөц 60 хувиар өөрийн нөөц 150 хувиар буулаа.  Улсын нөөц бүрэн шавхагдсан ба өнөөдөр тулсан төлөр өр, своп болон бусдын байршуулсан мөнгийг хасаад  тооцохоор огт мөнгөгүйгээр барахгүй хасах 1.5 тэрбум доллар болчихоод байна.  Дээрэмдэх гадаадын хөрөнгө оруулалт дуусахаар улам бүр биенээ дээрэмдэх боллоо. Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтаа гаргаад сонгуулийн үеэр тэднийг сонгохгүй хөдөлгөөн өрнүүлнэ гэсэн үг. Үүнд асар их зардал орно, үүнийг манай ажил олгогчид, хувийн хэвшлийн компаниуп өлхөн даана гэсэн санал байна. /Өдрийн сонин 2015.04.03 №082/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20114
0 эможи
keyboard_arrow_up