Монголын эдийн засгийн чуулган маргааш болно

2015 оны 4 сарын 01

"Монголын эдийн засгийн чуулган 2015" маргааш эхлэх гэж байна. Чуулга уулзалт энэ сарын 3-ны өдөр дуусах юм. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү чуулган энэ жил “Итгэлцэл сэдвийн дор явагдах юм байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж буй энэ үед Эдийн засгийн чуулган болох гэж байна. Манай улсын эрх зүйн орчин тогтвортой байж чаддаггүй гэж хөрөнгө оруулагчид шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийн тухай буюу хэрхэн итгэлцэлийг бий болгох асуудлыг хэлэлцүүлэх нь. Ерөнхий сэдвээс гадна зээлжих зэрэглэл, макро эдийн засгийн төлөв байдлын тухай гээд олон асуудлыг хөндөх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19973
0 эможи
keyboard_arrow_up