Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 3 сарын 30

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.24- 2015.03.30 /

 

Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат: Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлээр мөнгө угаадгийг зогсооно

Өнгөрсөн оны үзүүлэлтийг харж байхад бараг 100 хувь шахам импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг орон юм байна гэж харагдсан.  Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж чаддаг  өргөн хэрэглээний  хүнсний бүтээгдэхүүнээ ч  гаднаас  авсан хэвээр байна. Энэ нь зөвхөн хүнсний бүтээгдэхүүнд зориулж жилд 110 сая ам.долларыг гадагшаа урсгаж байна гэсэн үг. Тиймээс тус яамнаас  энэхүү тоог багасгахын тулд дотоодын  үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг баримтална гэдгийг  дуулгасан. /Улс төрийн тойм  2015.03.27 №055/

-Үйлдвэржилтийн тогтвортой бодлогогүй явснаар өнөөдрийн хүндрэл үүссэн

Монгол улсын эдийн засаг гэнэтхэн хүндэрч, хямарчихаад байгаа юм биш.Сүүлийн 10 гаруй жил дамжирсаар өнөөдрийн тоон үзүүлэлтүүд дээр тулгуурласан Аж үйлдвэрийн бодлого, түүнийг дагасан стратеги бодлого төлөвлөлт, Аж үйлдвэрийн байршлын зураглал буюу аж үйлдвэрийн хөгжлийн бүсийн тухай асуудлыг манай яам нэн тэргүүний бодлого болгон гаргаж байгаа. /Өглөөний сонин  2015.03.27 №058/

Монгол улсын сайд М.Энхсайхан:  Эдийн засгаа өсгөөгүй халамжийн төр нурдаг

Орчин үед ямар төр бий болов гэвэл, бүх оронд халамжийн төр бүрдсэн. Халамж хийх нь төрийн  үүрэг мөн. Гэхдээ  түүнийгээ тогтовортой  чанартай  хийдэг эдийн засгийг  босгож чадаж байна уу гэдэг өөрөө амин чухал асуудал.  Тиймээс төрийг урлах гэдэг асуудал эдийн засгийг хөгжүүлэх төрийн үүрэг функцэд илүү ач холбогдол  өгөх,  зохион байгуулалтыг  зөв хийх,  төрийг  улстөрийн  намуудын  нөлөөллөөс  100 хувь биш гэхэд  тодорхой  хэмжээгээр  тасалж өгсөн,  өндөр мэргэжлийн  хүмүүс тэнд ажилладаг., тэр хүмүүс эдийн засгаа зөв авч  явахын төлөө ажилладаг. /Зууны мэдээ 2015.03.26 №61/

Барилга, хот  байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Эдийн засаг хямарсан болохоос амьдрал зогсчихоогүй байна

Засгийн газраас урьдчилгаа төлбөрийн 20 хувь дээр баталгаа  гаргаж болох юм гэсэн санал гарж байгаа юм. Баталгаа гаргасан иргэдээсээ төлбөрийг нь гаргуулж авах ажил төрийн нуруун дээр ирж байгаа гэсэн үг. Ипотек бол хамгийн сайн төлөлттэй яваа зээл. Ер нь хүн орон байрныхаа хамгийн хариуцлагатай төлдөг. Үүн дээр нь төрөөс  дэмжлэг  үзүүлэхэд  буруудах зүйл байхгүй. Орон сууц худалдан авахад арилжааны банкнаас шаарддаг урьдчилгаа 30 хувийг байхгүй болго гэж шаардах эрх байхгүй. Арилжааны банкууд бизнесээ хийж  байгаа. Арилжааны банкууд зөв зүйл хийж байна. Эдийн засаг хямрах гээд байгаа ийм цагт арилжааны банкууд эрсдэлээ тооцох  нь зүйн хэрэг. Үүнийг нь найман хувийн хүүтэй зээлийн шалгуурыг өндөрсгөж байна гэж буруутгах нь оновчгүй л дээ банк ганцхан барилгын салбарт ажиллаж байгаа юм биш  / Улс төрийн тойм 2015.03.28/

ШӨХТГ-ын газрын дарга   Т.Аюурсайхан:  Банкуудад чөлөөтэй  өрсөлдөх боломж олгох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг байршуулахдаа  банкуудыг чөлөөтэй өрсөлдөх боломж, нөхцөлөөр хангаж, сонгон шалгаруулалт явуулах шаардлагыг  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн датгаалын ерөнхий газарт хүргүүлсэн. Мөн банкинд сангийн чөлөөт  үлдэгдлийг хадгаламж, харилцах  хэлбэрээр байршуулахдаа тэтгэврийн зээл, хүү, шимтгэл, үйлчилгээний  нөхцлийн  талаар илүү тааламжтай нөхцөл санал болгосон  арилжааны банктай хамтран ажиллах. Түүнчлэн  тэтгэвэр авагчдад банкаар дамжуулан өндөр хүү, шимтгэлтэйгээр зээл олгож байгаа байдлыг цаашид өөрчилж, илүү тааламжтай шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. /Ардчилал 2015.03.26 №54/

Монголын ипотекийн  корпорацийн гүйэтгэх захирал Д.Гантөгс: Найман хувийн хүүтэй зээл цаашид үргэлжилнэ

Айл өрхүүдэд банкуудаас олгосон орон сууцны зээлийн нийт үлдэгдэл 2015 оны хоёрдугаар сарын байдлаар 2.24 их наяд төгрөгт хүрсэн үр дүнтэй байна. Урт хугацааны ипотекийн зээлийг нийгэм, эдийн засагт чухал онцлогтой, иргэдийн өдөр тутмын хэрэглээг зөв, зохистой зүйл руу чиглүүлдэг, нийгмийн бодлогын чухал хэсэг. Мөн иргэдийн санхүүгийн болон хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд соён гэгээрүүлэх нөлөөтэй, хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, өрхийн хэрэглээнд томоохон хөнгөлөлт болдог.  /Улс төрийн тойм  2015.03.27 №055/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19809
0 эможи
keyboard_arrow_up