Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

2015 оны 3 сарын 20

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (Зөвлөл)-ийн хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар: (i) Иргэдийн эзэмшиж буй 1072 хувьцааны бүртгэлийн тухай; (ii) Үнэт цаасны арилжааны төлбөр, тооцооны үйл ажиллагааны тухай; (iii) Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх төлөвлөгөө; (iv) Дэлхийн банкны хөгжлийн бодлогын зээлийг авах нөхцөл, авах арга хэмжээ; (v) Хөгжлийн банкны зарцуулалт, засаглалыг боловсронгуй болгох тухай; (vi) Төрийн өмчийн активын удирдлагын нэгж байгуулах тухай; (vii) Гадаад валютын дотоод захын тойм; (viii) Инфляцийн төлөв байдлын тайлан зэрэг багц асуудлуудыг хэлэлцэв.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох газруудад хариуцсан чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19522
0 эможи
keyboard_arrow_up