Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 3 сарын 20

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.17- 2015.03.23 /

 

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Хүнд үед шийдэмгий байхгүй бол хямрал бодит болно

Зах зээл дээр борлогдоогүй барилгууд байгаа учраас бид тодорхой арга хэмжээ авах нь зүй ёсны хэрэг. Өнгөрсөн жил 24000 айлын орон сууц ашиглалтад орсон. Үүний 80 орчим хувь нь борлогдсон гэсэн мэдээлэл бий. 2015 онд мөн энэ хэмжээний шинэ орон сууц зах зээлд нийлүүлэгдэнэ. Нийт 30 гаруй мянган айлын орон сууцны асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, одоо 30 гаруй мянган айлын орон сууц борлогдоогүй байж болзошгүй. Үүн дээр нэмээд энэ жил нэмэлт орон сууц ашиглалтад ороод ирвэл эрсдэлд орж болзошгүй. Ер нь энэ бол бидэнд өгч байгаа том дохио. Арга хэмжээ авч ажиллахгүй бол болохгүй.

Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн хувьд манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесменүүд ховор. Хэрэв ийм төрлийн том бизнес байвал эрэлт талын хамгийн боломжийн мөнгөтэй хувь худалдан авагчдаас илүү зах зээлд нөлөөлж чаддаг тоглогчид болох юм. Гэвч энэ төрлийн бизнесменүүд манай зах зээлд байхгүйтэй адил байгаа нь өнөөдөр эрсдэлтэй байдлыг бий болгоход нөлөөлж байна. Тиймээс энэ салбарыг бий бол гох ёстой. / news.gogo.mn 2015.03.20 /

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал  Д.Ангар: Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх нь чухал

 Бизнесийнхэнд хэрэгтэй зүйл нь урт  хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийн эх үүсвэр. Манай улс түр зуурын гал унтраах төдийхнөөр арга саам хийж байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ нь асуудлыг цэгцэлж, шийдвэрлэхгүй. Ер нь хөрөнгийн зах зээл яагаад аж ахуйн нэгжид хэрэгтэй вэ гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй.

/Зууны мэдээ 2015.03.20 №35/

ШӨХТГ-ын эрх зүй, дотоод хяналтын газрын дарга Ж.Хичээнгүй: Лобби орчих вий гэж битүүхэн эмээж л байна

.Капитрон, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Ариг, ХААН,Чингис хаан, Улаанбаатар, Хас, Хөрөнгө оруулалтын банк, Төрийн банк, тээвэр хөгжлийн банк гээд арилжааны 12 банкинд шалгалт хийсэн.  Чингис бондын мөнгийг хэрхэн зарцуулсаныг шалгаж байгаа юм. Одоогоор шалгалтын ажил дуусаагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.

/Улс төрийн тойм 2015.03.19 №049/

Монголын эдийн засгийн форум ТББ-ын захирал Б.Лакшми: Эдийн засгийн форум “итгэлцэл” гэсэн сэдвээр өрнөнө

Эдийн засгийн форумыг дөрөвдүгээр сарын 2, 3-нд зохион байгуулахаар товлолоо. Өмнөх жилүүдээс хугацаагаа хойшлуулсан нь хэд хэдэн шалтгаантай. Монгол Улс  энэ жилийн “ITB Berlin” үзэсгэлэнд голлох үүрэгтэй оролцож байгаа. Ерөнхийлөгч, хэд хэдэн сайд гээд нэлээд том баг оролцож байгаа учраас форум хойшлох нэг шалтгаан боллоо. Гуравдугаар сар чуулганы завсарлага таарч байгаа гэдэг утгаараа  ихэнх гишүүн тойрогтоо ажиллаж байгаа нь бас нэг шалтгаан болж байгаа. 

Итгэлцэл” гэсэн сэдвийг сонгосон. Бүх шатандаа итгэл дутагджээ гэдэг үүднээс сонгосон юм. Төр засагт итгэх итгэл хаа сайгүй алдагдсан байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл нь багассан байна. За тэгээд  бизнес, иргэний нийгмийнхэн гээд бүх шатандаа итгэл алдагджээ гэдэг үүднээс, харилцан бие биедээ итгээсэй гэсэн хүслээр “Итгэлцэл” гэсэн сэдвийг сонголоо.  //mongolianeconomy.mn 2015.03.13/

МУИС-ын ЭЗС-ийн онолын багш, дэд профессор Б.Алтанцэцэг: Монголбанк бодлогоо үргэлжлүүлбэл гадна, дотнынхон итгэл алдарна

Тогтовортой урт хугацаанд бодлого гаргаж тавих ёстой. Зүгээр л боловсруулаад ил гаргаад тавьчих нь хангалттай биш. Цаашид энэ бүхнийг гуйвалтгүй хэрэгжүүлнэ гэсэн баталгаа өгөх ёстой.  Монголбанк мөнгөний бодлогыг бие дааж явуулах том эрхтэй байгууллага. Энэ байгууллагатөгрөгийн тогтовортой байдлыг хангах, инфляцийг бууруулах бодлогоо явуулах ёстой. Гэтэл сүүлийн үед Төгрөгийн ханшийн уналт эрэлтээс бус нийлүүлэлтээс болсон гэх шиг сонин тайлбар хийж байна. Ниймгийн итгэлгүйгээр инфляцийг жолоодох боломж байхгүй.

/Өдрийн сонин 2015.03.19 №068/

Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болд: Бодит эдийн засгийг өсгөх тухай яримаар байна

Одоо нийгэмд  тулгамдаж байгаа асуудлыг тойрч ярих хэрэгтэй. Хувийн хэвшил, Засгийн газар хамтарч энэ тухай ярилцах нь зүйтэй. Бодит эдийн засгийг өсгөх, хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг тойрч ярилцмаар байгаа юм.

/Зууны мэдээ 2015.03.20 №35/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19515
0 эможи
keyboard_arrow_up