Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 3 сарын 16

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.11- 2015.03.16 /

 

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Нийгмийн даатгалын санд таван их наяд төгрөг байршуулах шаардлагатай байгаа

Бид  энэ удаа тэтгэврийг хувиар нэмээгүй. Бага тэтгэвэртэй иргэдэд түлхүү нэмэх бодлого баримталсан. Дундаж иргэдэд дундаж, өндөр тэтгэвэртэй иргэдэд харьцангуй бага нэмсэн байгаа.  Ерөнхийдөө 20-130 мянган төгрөгийн тэтгэвэр нэмэгдсэн. Ерөнхийдөө 341.7 мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэрийг нэмэгдүүлэхийн тулд 94 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байгаа. /Өглөөний сонин 2015.03.12 №047/

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай

Эдийн засгийн ерөнхий байдал хүндрэх үйл явц явж байгаа тохиолдолд төсвийн төлөвлөлтийн чанартай шууд холбоотой.  Бид төлөвөгөөтэй харьцуулахад тийм хувьтай байна гэж ярихад хүндрэлтэй байна. Одоо бол татвартай холбоотой хоёр хуулийн төсөл орж ирсэн. Дээр нь татварын ерөнхий болон бусад хуулийн төслүүд багц болсон. Одоо үүнтэйгээ Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулиа хамтад нь оруулаад маш хурдан хэлэлцээд батлах хэрэгтэй. Монголын эдийн засгийг хоёр хэсэгт хуваачихаад байгаа. Далд эдийн засгийг ил болгохын тулд холбогдох хуулийн төслөө энэ оны эхний хагаст багтааж батлах шаардлагатай байна. /Монголын үнэн 2015.03.13  №048

Төрийн банкны ерөнхий захирал Д.Батсайхан: Төрийн банк гурван жилийн хугацаатай 300 сая ам.долларын бонд гаргана

Бонд гаргаснаар валютын нийлүүлэлт нэмэгдэж, ханш нь бурах боломжтой. Манайд банкны систем харьцангуй эрүүл, тогтвортой хөгжиж байна гэж би хардаг.  Зээлийн хүү өндөр байгаа буруутан нь банк  юм шиг манайхан  ярьдаг нь буруу зүйл л дээ.  Олон улсын зээлийн хүү есөн хувьтай, хадгаламжийн хүү гурван хувьтай, банк зургаан хувийн орлоготой ажиллаж байгаа юм.  Гэтэл манайд зээлийн хүү 20, хадгаламжийн хүү 14 хувьтай, банк зургаан хувийн орлоготой ажиллаж байгаа.  Ер нь бид эхний хагас жилдээ, амжихгүй бол гуравдугаар улиралд бондоо гаргана.  Бид энэ мөнгийг юунд зарах нь тодорхой. Банк бол Монголбанкаас тогтоосон тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангаж тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр зээл олгох, үнэт цаас авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага. /Үндэсний шуудан 2015.03.10 №044/

Эдийн засагч Э.Дашзэвэг: Эдийн засгийн өсөлтийг нийгэмд хүртээмжтэй байлгах бодлого алга

Бид эдийн засгаа хөгжүүлэх тодорхой, тогтвортой бодлогогүй байна. 20 жилийн дараа мах, гурилыг ямар хэмжээ, үнээр үйлдвэрлэж, хэр хэмжээний ашиг олохоо одооноос тооцох ёстой.  Гэтэл өнгөрсөн хугацаанд  өдөр хоног аргацаасан байдлаар явж ирсэн. Үр дүнд амьжиргааны өртөг ганц өдрийн дотор тэнгэр хадаж, орлого багатай иргэд нэрвэгдэж байна. Ингэж ядуурал нэмэгдээд байна шүү дээ.

Эхний ээлжинд хавтгайрсан халамжийг танах хэрэгтэй. Хүүхдийн мөнгөний арван хувийг авахгүй байна гэсэн мэдээ бий. Заавал боломжтой айлын хүүхдүүдэд өгөх хэрэг байхгүй. Дээр нь тэтгэвэрт гарсан улсуудад ажиллах боломж олгох хэрэгтэй. Манай боловсролын салбарт ийм боломж илүү их байна. /Өдрийн сонин 2015.03.10 №057/

МУИС-ын Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн  багш, доктор Л.Оюун: Хямралын үед мөнгөө өсгөх боломж үл хөдлөх хөрөнгийн зах зээлд л байна

Манай улсын хувьд их өрөөсгөл эдийн засгийн хөгжлийн түвшин, онцлогоос хамаардаг. Манай улсын хувьд их өрөөсгөл эдийн засагтай. Уул уурхай түшиглэсэн эдийн засагтай гэсэн үг.  Миний хувьд хямралыг үл тоож, хямрал бол боломж гэдэг талаас нь харж, чаддаг юмаа хийгээд явах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг өгөх дуртай.  Уг нь хямралд орлого олдоггүй хүмүүс л өртдөг.  Өмнөө байгаагаа хийж, зүтгэдэг хүмүүс сандраад  байх шаардлагагүй.

 Банкууд орлогоос нь сар бүр бага, тогтмол дүнгээр автоматаар авч, хадгалж өгч байгаа. /Өдрийн сонин 2015.03.12 №060/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19187
0 эможи
keyboard_arrow_up