Энэ онд инфляци өсөлттэй гарчээ
2015 оны 3 сарын 11
Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 2-р сарын Монгол улсын эдийн засгийн ерөнхий үзүүлэлтээс харвал инфляцийн түвшин өсчээ. Өнгөрсөн хоёрдугаар сард инфляци өмнөх сараас 0.4 хувь, 2014 оны жилийн эцсээс 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд "уламжлал" ёсоор хүнсний бараа, ус ундаа, хувцасны үнэ нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин сүүний үнэ буурсан нь үзүүлэлт саарахад нөлөөлсөн гэдгийг албаны хүмүүс хэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18936
0 эможи