“Монголын эдийн засгийн чуулган-2015”-ыг ирэх сард зохион байгуулна
2015 оны 3 сарын 10
“Монголын эдийн засгийн чуулган”-ыг 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд болох тус чуулга уулзалтыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна. Тус чуулганд дунджаар 1000 гаруй төлөөлөгч, 100 гаруй сэтгүүлч сурвалжлагч оролцдог нээлттэй хурал юм. “Монголын эдийн засгийн чуулган-2015”-ыг Итгэлцэл уриан дор хийхээр төлөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18845
0 эможи