Монголыг онцолсон “ITB Berlin-2015”

2015 оны 3 сарын 02

Монгол улс түнш орны онцгой эрхтэйгээр оролцож байгаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ITB Berlin-2015”  үзэсгэлэн гуравдугаар  сарын 1-14-ний хооронд ХБЭГУ-ын Берлин хотноо зохион байгуулагдана. Үндсэн арга хэмжээ буюу гишүүн орнуудын дунд зохион байгуулагдах чуулга уулзалт, ярилцлага, туршлага солилцох ажиллагаа нь энэ сарын 3-8-ны өдрүүдэд болох ажээ. 

 

Энэ удаагийн үзэсгэлэнд 190 орны 10000 гаруй байгууллагын 170 гаруй мянган хүн оролцох бөгөөд манайхаас 16 тур оператор 50 гаруй аялал жуулчлалын байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцоно. Тэгвэл “ITB Berlin-2015”-нд  Монгол улс түнш орны онцгой эрхтэйгээр оролцож байгааг http://www.itb-berlin.de/en/ албан ёсны сайтад онцолсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18398
0 эможи
keyboard_arrow_up