Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 2 сарын 16

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.09- 2015.02.16/

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн бүх боломжийг бүрэн ашиглах ёстой

Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Японы том зах зээл, үйлдвэрлэлийн сүлжээнд хөнгөлөлттэй, татваргүй нийлүүлэгдэх энэ бололцоо гарч ирж байна. Үүнийгээ бид 100 хувь ашиглах хэрэгтэй. 1000 илүү хуудастай энэ хэлэлцээрт байгаа олон боломжийг монголчууд бүрэн дүүрэн ашиглах чиглэлд бид ажиллах хэрэгтэй.

Монголд хөрөнгө оруулах сайхан боломж байна гэхээс гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох бодитой алхам, бодитой шийдвэрүүдийг хурдан хугацаанд гаргах нөхцөл үүсээд байн. /Зууны мэдээ 2015.02.12 №31/

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Засгийн газар 2.8 их наяд төгрөгт баталгаа гаргаад байгаа

Өрийн дээд хязгаарыг шинэчилж тогтоосноор шинэ зээл авах орон зайгүй  болчихсон. Улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрсэн гэсэн үг. Тэгэхээр гадаадын санхүүгийн байгууллагуудаас өгдөг томоохон  хөгжлийн зээллэгүүдийг авах боломжгүй болсон. Засгийн газарт маш олон зээлийн материал хүлээгдэж байгаа.

Хөгжлийн банк Ерөнхий сайдын шууд харьялалд байдаг учраас үйл ажиллагаанд Сангийн яам хяналт тавих бололцоогүй. Гэхдээ урьд нь эдийн засагт төсвөөс гадуур их мөнгө зарцуулж байна гэх шүүмжлэл гарч байсан. Өнөөдөр монголчуудын хувьд дотоодын банк санхүүгийн байгууллагаас хөрөнгийн эх үүсвэр босгоход маш хүн байна. /Ардчилал 2015.02.11 №27/

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Хямралыг даван туулах хөтөлбөрийг чуулган завсарлахаас өмнө батлах ёстой

МАН улс орон, ард түмнээ бодож, эдийн засгийн хямралтай үед ард түмнээ гэдэс  цатгалан, мөн бүтэн амьдруулахын тулд засагт хамтарсан.  Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямралтай үед, ард иргэдийн нуруун дээр ачаа нэмэх татвар шинээр бий болгох шаардлагагүй гэдэгт санао нэгдсэн байна. Өнгөрсөн хавар эдийн засгийг эрчимжүүлэх ЭЗЭН-100 хөтөлбөрийг оруулж ирээд Үүнийг л батлаад өгвөл Монгол улс галзуу хөгжинө гэсэн. Харамсалтай нь 100 хоногийн дараа эдийн засаг сайжраагүй харин ч улам дордсон. Тиймээс шинэ хөтөлбөртэй цаашаа явах шаардлагыг тавьж байгаа. /Монголын үнэн 2015.02.11 №028/

М.Энхсайхан: Би лав амьддаа супер циклийг дахин үзэхгүй байх

Валютын сангийн гишүүн орнуудыг орлогоор нь эрэмбэлэн жагсаажээ. Гэтэл хамгийн бага орлоготой 60 орны дунд Монгол Улс багтжээ. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн алдаа бол уул уурхайн хэдхэн том компаниасаа л татвар хураасан явдал. Иргэдээсээ маш бага татвар авсан. Одоо бид сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Төгрөгийн ханшны сулрал бидний хяналтаас гарчихлаа. Цаашид ч унана гэж гадны шинжээчид анхааруулж байна. Угаас дэлхий даяар мөнгөний дайн болж байна. Саяхан Ерөнхий сайд иргэдээс текст мессежээр санал авлаа.

Бид одоог хүртэл гадны хөрөнгө оруулагчдын хувь нэмрийг үнэлж чадахгүй байна. Татварын нүдээр харах нь буруу. Японы Токиогийн их сургуулиас хийсэн судалгаагаар сүүлийн 30 жилд татварын хувь хэмжээ Азийн олон оронд буурчээ. Харин манайд өндөр хэвээр байна. Энэ нь манай өрсөлдөх чадварт нөлөөлнө.  /2015.02.13 news.gogo.mn/

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон: Өр төлөх чадамжтай байхын тулд одооноос хичээж ажиллах хэрэгтэй

Эдийн засгийг сайжруулахад шаардлагатай арга хэмжээг авч цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой гэдгийг төр түшиж буй эрхмүүд ойлгосон байна. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр эерэг өөрчлөлт харагдсан. Мөн болгомжтой хандах ёстой зүйлүүд бий. Төсвийн алдагдлыг бууруулахдаа ямар арга хэрэгсэл ашиглах, мөн мөнгөний бодлогыг хэрхэн авч явах, тухайлбал, хэт их мөнгө зах зээлд оруулснаар ямар сөрөг үр дагавар авчирч болох вэ гэдгийг бодох ёстой. Өнгөрсөн цөөн жилд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж буурсан гэдэг нь үнэн юм. Хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулагчийн нүдээр өөрсдийн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж чадвал таатай орчин бүрдүүлж чадах байх. /Өнөөдөр 2015.02.16 №041,042/

Капитал банкны  газрын захирал С.Дэлгэрцэцэг:  Урт хугацаатай, хүү багатай төслийн зээл нь улс орны хөгжилд хувь нэмэр болдог

Манай зарим аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс төслийн зээлийг хөнгөлөлттэй зээл гэж харахаасаа илүүтэй, төрөөс дэмжсэн халамж мэт ойлгож арилжааны банкуудын шаардлага хатуу байна, хүнд байна гэж мэдээлээд байдаг нь буруу.

Банкны бизнесийн зээлийн хувьд эхлүүлсэн бизнесээ өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгө татан авалт хийх зэрэг бизнес нь явагдаж байгаа иргэн ААН-д олгодог зээл бөгөөд банкны өөрийн татсан эх үүсвэртэй холбоотой хугацаа, богино, хүний хувьд бага зэрэг өндөр, зээл эргэн төлөгдөх орлого нь одоогийн явуулж буй үйл ажиллагаанаас нь хамааралтай байдаг бол төслийн зээлийн тухайд төрийн болон олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж буй урт хугацаатай, хүү багатай дээрээс нь тухайн харилцагчийн төсөл хэрэгжих магадлал, ирээдүйд орох орлого дээр тулгруулаж шийдвэрлэгддэгээрээ ялгаатай. /Өдрийн сонин 2015.02.12 №038,039/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17727
0 эможи
keyboard_arrow_up