Улсын хэмжээнд ДНБ үнэ 7.8 хувиар өсчээ

2015 оны 2 сарын 12

Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр эдийн засгийн ерөнхий  үзүүлэлтийн дүнгийн талаар мэдээлэв. Тодруулбал, ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр өнгөрсөн жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 15472.9 тэрбум төгрөгт хүрч 7.8 хувиар өсчээ. Үүнд 4.9 пунктийг уул уурхай, олборлох салбар 1.6 пунктийг үйлчилгээний салбар хангасан байна.

Мөн ДНБ, 2014 оны  урьдчилсан гүйцэтгэлээр 21844.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувиар өсчээ. Тэгвэл энэ оны байдлаар мөнгө, зээл, үнэт цаасны хувьд нэгдүгээр сарын эцэст 10.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 311.3 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар буурсан аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 302.6 тэрбум төгрөг буюу 3.0 хувиар өсөхөд нийт хадгаламж өмнөх сарынхаас 180.2 тэрбум төгрөг, 2014 оны мөн үеийнхээс 688.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Манай улс гадаад худалдааны хувьд энэ жилийн нэгдүгээр сард дэлхийн 92 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 720.0 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 472.7 сая ам.доллар, импорт 247.3 сая ам.долларт хүрсэн аж. Түүнчлэн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 2014 оны арванхоёрдугаар сарынхаас 0.7 хувь болж 9.8 хувиар өссөн гэнэ. Энэхүү өсөлт нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн дүнгээрээ 0.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17590
0 эможи
keyboard_arrow_up