Тэтгэвэр, тэтгэмжийг цагаан сарын өмнө олгоно

2014 оны 1 сарын 20

“Төрийн сан цалингаас бусад гүйлгээ хийх боломжгүй болж, бүх данс нь одоогийн байдлаар хаалттай байгаа” гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгөөд байгаа. Үүний дагуу Төрийн сангийн газрын Төлбөр тооцооны хэлтсийн дарга Б.Отгонцэцэгтэй холбогдоход “Манайхаас санхүүждэг байгууллагуудад бүх мөнгө нь орсон. Санхүүжилттэй холбоотой ямар нэгэн саатал гараагүй. Үйл ажиллагаа хэвийн. Харин халамж үйлчилгээний мөнгийг шинэ хуулиар орон нутгаас санхүүжүүлдэг болсон” гэсэн юм. Тэгвэл зарим яам, тамгын газрын төлөөлөл “Цалин тавих мөнгө дансанд орж ирсэн. Харин байгууллагуудтай гэрээ хийх ч юм уу бусад үйл ажиллагаанд зарцуулах мөнгө орж ирээгүй байна. Гэхдээ удахгүй орж ирэх байх” гэв. Түүнчлэн иргэдийн халамж үйлчилгээний энэ удаагийн мөнгө өнөө хүртэл буухгүй байгаа ажээ. Удахгүй сар шинийн баяр болох гэж буй учраас иргэд одонгийн, халамжийн, хүүхдийн, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөө хүлээж суугаа. Эдгээр мөнгө нь буухгүй л бол үндсэндээ цагаан сар тэмдэглэж чадахгүй гэсэн үг. Энэ талаар зарим дүүргийн халамжийн хэлтсээс тодруулахад бүгд л “Ер нь оны эхний санхүүжилт нэгдүгээр сарын 20-доор орж ирдэг. Санхүүжилт орж ирэнгүүт Цагаан сарын баяраас өмнө иргэдийн тэтгэвэр тэтгэмж, халамж үйлчилгээний мөнгийг өгнө” гэж байна. Харин Алдарт эхийн одонгийн мөнгийг хуульд “...эмэгтэйчүүдийн баярын өмнө олгох ёстой...” хэмээн заасан байдаг аж. Уг хуулийн дагуу гуравдугаар сарын 8-наас өмнө Алдарт эхийн одонгийн мөнгийг олгоно гэдгийг албаны хүн хэллээ. Учир нь Сангийн сайдын баталснаар хоёрдугаар сард олгох мөнгөний жагсаалтад алдарт эхийн одонгийн мөнгө багтсан гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
171
0 эможи
keyboard_arrow_up