Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 2 сарын 02

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.26- 2015.02.02/

 

Монгол улсын сайд М.Энхсайхан: Хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой

30 жилийн хугацаатай уг төсөл амжилттай болбол хамгийн багаар тооцоход Монгол улсын ДНБ болоод зарцуулалт, үардал, хөрөнгө мөнгөний үзүүлэлтээс хамааран хамгийн багадаа 94 тэрбум ам.долларын ашиг олох боломжтой. ҮҮнээс үзэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл.

/Монголын үнэн 2015.01.27 №017/

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Хямралаас түргэн гарахын тулд бодлогын тодорхой хэдэн алхам хиймээр байна

Эхний алхам бол хатуу нөхцөл, өндөр хүүтэй зээлийг сайн нөхцөл, чанартай зээлээр орлуулан хувиргах арга хэмжээ. Чингис бонд, Самуурай бонд, Засгийн газрын дотоодын богино хугацаатай, өндөр хүүтэй бусад зээлийн эргэн төлөлт, хүүгийн өсөлт бол биднийг тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд гол бэрхшээл болно.  Концесс бол хувийн хэвшлийн хөрөнгө оруултыг улс орны хөгжлийн тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд ашигладаг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн үр ашигтай хэлбэр шүү дээ.

/Зууны мэдээ 2015.01.27 №17/

Монголбанкны Ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд: Эдийн засгийг агшуулах бус сэргээх сонголт нь үндэсний эрх ашигт нийцнэ.

Чухам  яагаад эдийн засгийн  хүндрэлтэй байдалд орсон бэ гэдгээ эргээд нэг саная. Валютын орж ирэх урсгал буурсан сөрөн хандлага 3 дахь жилдээ үргэлжилж байна. Эдийн засгийг сэргээхийн өмнө  тогтвортой байдлыг бэхжүүлэх нь чухал байна. Бүсээ чангалах гэдэг зүйн хэрэг, гэхдээ ганц үүнийг хийх нь хангалтгүй. Хүндрэл үүсгэсэн шалтгаанаа  засч байж л хүндрэлээс гарна гэдгийг хүн бүхэн ярьдаг болжээ. Эдийн засаг агших гэдэг нь өсөлт удаашрах, саарах төдий ойлголт ердөө ч биш. Харин дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт сөрөг утгатай болох буюу  нийт  эдийн засаг, нийт мөнгө, нийт зээл абсолют дүнгээрээ буурахыг хэлж байгаа юм. Монголбанкны бүх хөтөлбөрүүдийн зээлийн үлдэгдэл 1 жилийн хугацаанд 40 хувиар буураад байна.

/Өдрийн сонин 2015.02.02  №025,026/

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Эдийн засгийн өршөөлийг татварын шинэчлэлтэй хамт хийх ёстой

Эдийн засаг ил тод байх ёстой. Гэхдээ хөгжиж буй олон оронд, тэр дундаа Монгол улсад албан бус сектор, ил тод бус эдийн засаг бий.  Хөгжингүй орнуудад 2-3 хувь байна. Харин хөгжиж буй орнуудын далд эдийн засаг дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 хувьтай тэнцэж байгаа. 50 хувьтай дүйдэг орон ч бий.

/Өнөөдөр 2015.01.28 №021/

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээний цалингаас татвар авахгүй

Бид дундаж цалинг ойрын хугацаанд сая төгрөг болгоход ямар боломж бололцоо байна гэдгийг судалж, улс төрийн намын бүлгүүдтэй ч ярьсан.  Өнөөдөр хүмүүсийн бодит орлого 20-30 хувиар уначихсан. Үүнд зөвхөн цалингийн тохируулга хийе гэж бид ярьж байна.  МҮЭХ цалин хөлсийг 60 хувиар нэмэгдүүшлэх гэж жагсаал хийсэн.  /Зууны мэдээ 2015.01.29 №19/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16893
0 эможи
keyboard_arrow_up