Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 1 сарын 19

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.12- 2015.01.19/

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монгол улс хариуцлагатай, бүтээгч улс болох ёстой

Хоёр үндсэн асуудалд олны анхаарлыг хандуулахыг хичээсэн. Нэг. Эдийн засгаа яаж өсгөх вэ? Хоёр. Төрөө яаж засах вэ? Би энэ хоёр асуудлын түлхүүрийг олсон гэж бодож байгаа. Нэг.Эдийн засгаа өөд татахын тулд эхлээд бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. Хоёр. Төрөө засахын тулд эхлээд бид төрд хариуцлагыг авч ирэх хэрэгтэй.  Шийдэл мэдээжийн, энгийн сонсогдож байгаа байх. Гэвч  үйл явц амаргүй байх болно. Монголын төрд одоогоор хамгийн дутагдаж байгаа, хамгийн хэрэгтэй байгаа тэр зүйл бол хариуцлага. /Ардчилал 2015.01.12 №05/

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Энэ тодотгол бол эдийн засгийн байгаа л боломж

Улс орны эдийн засаг хүнд байгаа учраас салбар бүр рүүгээ орж хэмнэлт хийхээс  өөр аргагүй болсон. Зөвхөн хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, одонтой ээжийн мөнгийг хасч байгаа юм шиг ойлголт л нийгэмд яваад байгаа шүү дээ. Үнэндээ бүх салбарт  хэмнэлт хийх санал оруулсан. 100 гаруй хүрээлэн, лаборатори  зэрэг ижил төстэй байгууллагыг нэгтгэх гэж байна. Яамд тамгын газруудын орон тоог 15 хувиар цомхотгох, тэвчиж болох зардлуудаа тэвчих гээд олон асуудал энэ тодотголд бий. Тэвчиж болох гэдэгт тээвэр, шатахуун, гадаад томилолтын зэрэг зардал ордог. /Үндэсний шуудан 2015.01.14  № 008 /

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Татвар нэмж, нийгмийн хамгааллын бодлогоосоо татгалзсанаар эдийн засгийн хямралаас гарахгүй

Би дан ганц хэмнэлт гэхээсээ илүүтэйгээр энэ хямралаас эдийн засгаа тэлж гарах ёстой.  2015 онд эдийн засаг долоон хувь өснө гэсэн. Дээр хэлсэн бусад өсөлтүүдийг яг хаанаас хийх гээд байна. Өрийн босго анхдагч асуудал биш. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийг яаж хангах юм. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг хангахад ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэсэн асуудал байна. / Өдрийн сонин 2015.01.12 №007/

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Эдийн засгийн хямралын бурууг бусдаас хайх шаардлагагүй

Монгол улсын эдийн засаг гүн хямралд ороод байгааг Засгийн газрын түвшинд ч, эдийн засагчид болон олон улсын банк санхүүгийн байгуулага ч адилхан хүлээн зөвшөөрч байгаа.  Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах талаар ямар ч тодорхой алхам хийлгүй байсаар өдийг хүрлээ. Эдийн засгийн эргэлтэд орох ёстой том өслүүдээ хурдан эргэлтэд оруулахгүйгээр бидэнд хөгжлийн сайхан ирээдүй хол байна.

/Өглөөний сонин 2015.01.19 №011/

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Төслөө эхэлж батлуулчихаад, дараа нь өрийн тухай ярьдаг болмоор байна

- Хамгийн сүүлд чуулганы танхимд Сангийн сайд Ж.Эрдэнэбат 58.2  хувь хүрсэн гэж хэлж байх шив дээ. 58.2-оосоо их байгаа ч юм билүү, бид мэдэхгүй. Бодит  байдал ийм байхад 40 дээр байх ёстой гэж шаардах утгагүй биз дээ. Тиймээс намын бүлэг ярилцаад, ДНБ-ий 58.2-т хүрсэн бол тэр хэмжээг нь хүлээн зөвшөөрч, хуульдаа 40 гэдгийг нь 58.2 хувь болгон өөрчилье.

/Үндэсний шуудан  2015.01.19 №011/

- Бид анх удаа хямарч байгаа юм биш, үүнээс гарах туршлага бий

2008-2009 онд Засгийн газраа хамтарч байгуулаад хэл амаа ололцоод, хямралаас гарах хөтөлбөр боловсруулаад амжилтад хүрч чадсан. Бүх асуудлыг бодит байдалдаа хандуулаад, Олон улсын валютын сантай хамтарсны хүчинд чадсан.  Хямарна, үүнээс гарна гэдэг чинь өмнө байсан юм. Одоо ч гэсэн энэ маягийн гарц байна. Заавал шинэ юм гаргаж тавих гээд, өр нэмэх гэж зүтгээд байж болохгүй. /Өглөөний сонин  2015.01.15 №009/

Алтан Дорнод монгол кмопаний захирал Т.Ганболд: Эдийн засгийн ил тод байдлын хууль батлагдвал зах зээлд олон тэрбум ам.доллар орж ирнэ

Энэ хуулийг маш удаан хугацаанд ярьж байгаа гэдэгтэй санал нэг байна. Эдийн засагч, бизнес эрхлэгчдийн хэжл байгаа хамгийн түгээмэл үр дүн гэвэл маш их хэмжээний мөнгө ил болж эдийн засгийн эргэлтэнд орно. Эдийн засгийн статистик үзүүлэлтүүд үнэн зөв гардаг болно.  Одоо бол дийлэнх статистик худлаа гарч байна. Энэ хуульд эдийн засагт үзүүлэх үр өгөөж талаас нь  харж хандах учиртай. /Өдрийн сонин  2015.01.13 №008/

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны  ерөнхийлөгч Х.Ганбаатар:  үйлдвэрлэл өссөн байхад  эдийн засгаа унагадаг нь төрийн бодлогын алдаа

Монголчууд бид үйлдвэрлэж баялаг бүтээгээд  байхад Монголын ард түмний амьдрал уруудаж доройтох ёсгүй. Хэрэв энэ янзаар байвал үйлдвэрлэл, баялаг бүтээх хэрэг алга гэж ярьдаг бизнес эрхлэгчид олширлоо. Эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэл унаагүй байхад хүндэрсэн, амьдрал доройтсон цаад учир утга нь улс орны хөгжлийн эрхзүй, бизнесийн орчин, мөнгө, төсөв, эдийн засгийн бодлогын уялдаа холбоогүйд оршиж байгаа юм. Үүнийг зөв голдиролд нь оруулж уялдаа холбоог нь хангахгүй бол баялаг бүтээхэд оролцсон ажилчин хувь хүртэж цалин авах, түүнд хөрөнгө, хүчээ гаргаж  эрсдэл үүрсэн бизнес эрхлэгч  тогтвортой сайн ажиллах үндэсгүй байгаа нь харагдана.  /Ардчилал сонин 2015.01.14  № 7 /

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц. Сухбаатар: Ахмад настнуудын 80 хувь нь тэтгэврийн зээлтэй

Монгол улсын 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахдаа ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг тусгах аж. Үүнд нэгдүгээр тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг 250-300 мянган төгрөгт хүргэх , хоёрдугаарт үнэ, инфляцийн өсөлттэй уялдуулан тэтгэвэр авагчийн худалдан авах чадвар, амжиргааны өртгийн бууралтыг харийвчлан тооцсоны үндсэн дээр тэтгэвэр авагч бүрт адил хэмжээний нөхөн олговор олгох зэргийг тусгахаар заасан байна.    /Монголын үнэн  2015.01./13 №007/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16001
0 эможи
keyboard_arrow_up