Эрдэс баялгийн салбар 2025 олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2014 оны 1 сарын 16
Өчигдөр УУЯ-аас санаачлан Монголын Эрдэс баялгийн салбар 2025 олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Өрсөлдөх чадвар, хариуцлага, үр ашгаа дээшлүүлэх зорилготой энэ хэлэлцүүлэгт уул уурхайн компани , мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн 300 гаруй төлөөлөл оролцож санал хэлэв.
Тэгэхээр энэ салбарын ирээдүйгээ харахдаа иргэдийнхээ санаа бодлыг давхар сонсохоор төлөвлөсөн бололтой. Энэ хэлэлцүүлэгт олон нийтийн санаа бодлыг аль болох өргөн хамруулах зорилгоор хурлын өмнө санал асуулга явуулсан нь үүний нэг нотолгоо болж байна. Ингэхдээ тэд эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаа иргэн таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ гэсэн ерөнхий агуулгаар иргэдийнхээ санаа бодлыг авчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
152
0 эможи