Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 1 сарын 05

Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.30- 2015.01.05/

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Гадаад эдийн засгийн бодлогод зохицуулалт хийнэ

Ажлаа хүлээн авснаас хойших энэ хугацаанд зарим доривтой ажлыг хийж амжуулаад байна. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар яамны шинэ бүтцийг батлуулж, энэ бүтцээрээ хэрхэн үр бүтээлтэй, шуурхай, идэвхтэй ажиллах талаар өөрийн хамт олонтойгоо санал солилцлоо. Манай яаманд Эдийн засгийн хамтын ажиллагааны газар хэмээх шинэ нэгж байгуулж байгаа. Гадаад эдийн засгийн бодлогын зохицуулалт хийж,  хамтарсан мега төслүүд дээр санаа бодлоо илэрхийлнэ.

/Өнөөдөр 2014.12.30 №300/

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Эдийн засаг хүндэрлээ гээд шинжлэх ухааны байгууллагуудыг бусниулж болохгүй

Шинжлэх ухааны байгууллагуудад дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцүү хэмжээний мөнгө зарцуулна гэсэн хуулийн заалттай.  Эдийн засгийн хямрал нэрийн дор бүх салбар руу нь гараа дүрж бусниулж, үймүүлж болохгүй. Өөрчлөлт хийхдээ хууль эрх зүйн хүрээнд олон талын оролцоотойгоор хийх хэрэгтэй.

/Үндэсний шуудан 2015.01.05  №001/

Шилэн дансны хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Шилэн дансны хууль”  2015 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны сургууль, цэцэрлэг зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн  газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүргийг хүлээж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, тунгалаг болгох Ерөнхийлөгчийн санаачилга ийнхүү ажил хэрэг болж байна.

/ http://politics.news.mn/content/200009.shtml /

Долларын ханш буурч байна

Өнгөрсөн оны сүүлээрр 2000 төгрөгт хүрэх дөхөөд байсан долларын ханш буурч байна. Өнөөдрийн байдлаар долларын ханш бага зэрэг суларч 1888,44 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин евро 2295,40 төгрөг, иен 304,59 төгрөг, рубль 33,97 төгрөг байна.

/ http://news.zindaa.mn/1mom/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14996
0 эможи
keyboard_arrow_up