Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.02 - 2014.12.08/
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд: Монголын эдийн засгийн хувьсгалын үргэлжлэл нь үйлдвэржилт
Манай оронд улс төрийн, эдийн засгийн хүндрэл бэрхшээл тулгарч байгаа хэдий ч эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулж, улс төр, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хурдацтай хөгжлөө хадгалж чадна гэдэгт та бүхэн эргэлзэх хэрэггүй. Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд эдийн засгийн дотоод хүчин зүйлээ бүрэн дүүрэн ашиглахын хамт газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр замын, авто замын, нефтийн болон хийн хоолойн, эрчим хүчний, интернетийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хөрш орнуудтайгаа идэвх тэй, санаачлагатай ажиллах цаг хугацаа тохиож байна. Энэ бол монголын эдийн засгийн хөгжлийг урагшлуулах томоохон боломж гэж Ардчилсан нам харж байна. /Ардчилал 2014,12,08 230/
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Эдийн засгийн хямрал бусад намтай хамтрах шалтгаан болсныг олон нийт ойлгох хэрэгтэй
Ялангуяа, экспортыг нэмэгдүүлэх, валютын хомсдолыг арилгах, эдийн засгийн тогтвортой чиг хандлагыг эхлүүлэхийг улс төрийн намууд болон шинэ Засгийн газрын үйл ажиллагааны гол сэдэв байх болно гэлээ. Тийм учраас АН-ын бүлгээс УИХ-д тодорхой саналуудыг гаргаж тавьсан аж. /Монголын үнэн 2014,12.03 232/
УИХ-ын БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан: Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой
Монгол тєрийг хэн нэгэн хvнд тохируулан тєвхнvvлэх тухай яриа яагаад ч байж болохгvй. Хамгийн эхлээд цомхон бvтэцтэй Засгийн газрын танхимаа УИХ-д суудалтай улстєрийн намууд тохиролцоод цааш явах хэрэгтэй байна. Мэдээж УИХ-д манай АН олонхи байгаа шvv дээ. Ийм тохиолдолд эдийн засаг, санхvvгийн багагvй хvндрэлтэй байгаа цаг vед ачааны хvндийг яалт ч vгvй АН vvрээд явах ёстой. Энэ ч утгаараа Сангийн яам зэрэг гол яамдыг АН авах ёстой гэж бодож байна. Харин дараа нь тухайн салбарт ажиллах боловсон хvчнийг сонгох, томилох асуудалд миний хувьд нэг их ач холбогдол єгєхгvй байгаа. Яагаад гэвэл намын харьяалал харгалзахгvй ажил хийж чадах, жинхэнэ мэргэшсэн албан хаагчид л бодлого боловсруулах яамдад ажиллах ёстой юм. Єнєєдєр бvх намд байдаг танил тал, ах дvv хамаатан саднаа мэргэжил боловсрол, ажлын дадлага туршлага, тєрийн албан хаагч хvнд байх ёстой ёс зvй, ухамсрыг нь таньж мэдэж, шилж сонгохгvйгээр албанд томилж улсын ажил завхруулдаг гажигтай тогтолцоог vндсээр нь єєрчлєх цаг болсон. /Ардчилал 2014.12.03 227/
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: Өр төлөх үед ам.доллар олдох болов уу гэдэгт зовж байна
2017,2018 онд гадагш их хэмжээний валютын төлбөр төлөх нь тодорхой байгаа шүү дээ. Тиймээс валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг арилгах хэрэгтэй. Мэдээж огт зүгээр суугаад байгаа зүйл алга. Олон ажил хийж байна. Төгрөгийн ханш суларч байгаа нь бидний амьдралд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байгаа хэдий ч үйлдвэрлэл сэргэхэд эерэгээр нөлөөлж байна.
/Зууны мэдээ 2014.12.03 №280/