Засгийн газрын бондыг худалдан авах санал ирсэнгүй
2014 оны 12 сарын 04
Засгийн газрын бондын ээлжит арилжаагаар нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий гурван жилийн хугацаатай 30.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг арилжихаар нийтэд мэдээлээд байсан юм. Харин энэ удаагийн арилжаанд ЗГБ худалдан авах өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус санал Монголбанкинд ирээгүй аж. Тиймээс өнөөдөр ЗГБ-ын арилжаа явагдаагүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13187
0 эможи