Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 12 сарын 01

Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.11.26 - 2014.12.01/

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Хямралаас хувийн хэвшлээ дэмжиж, бизнесээ тэлсэн бодлогоор л гарна

Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоё.  Эхний ээлжинд аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй тэр дундаа мах, ноолуурын салбараа уул уурхайтайгаа зэрэгцүүлье.  Бидэнд өнөө маргаашдаа бэлэн мөнгөний шинэ урсгал яаралтай бий болгохн бодит шаардлага байна.  Энэ оноос эхнээс эхэлсэн ажлаа дуусган хөрөнгө оруулалтын санг байгуулна.

/Өдрийн сонин   2014.11.26 №283 /

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол: Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй

Сүүлийн хоёр жилд хувийн хэвшлийн хийж чаддаг бүх ажлыг төр булаан авч хийдэг болсон. Төр бүхнийг хийх ёстой гэдэг энэ алдааг засах ёстой.  Жилийн өмнө эдийн засгийн бодит өсөлтийг хоёр оронтой тоогоог төсөөлж байсан бол өнөөдөр 6-7 хувиар л өснө гэж тооцоолж байна. Арга ч үгүй юм.  Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, олон нийтийн зүгээс Засгийн газарт итгэх итгэл буурсныг сэргээх бодит ажил хийх хэрэгтэй.

/Монголын үнэн 2014.11.26 №227 /

Сангийн яам Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга Б.Нямбаа: ханшийн өөрчлөлтөөс болж өрийн хэмжээ өссөн

Анх бондын хүүг жилийн найман хувьтай гаргаж байсан бол одоо 15-16 хувьтай болсон. Хүү өндөр байна гэдэг нь зах зээл дээр хөрөнгийн дутагдалтай байна гэдгийг л харуулж байна. Дараагийн ээлжид хувийн хэвшлийг олон улсын зэх зээлд гаргах үндсэн нөхцөлийг хангаж өгөх ёстой.  Үүнд юун түрүүнд макро төвшний тогтовортой байдал чухал.  Манай улсын эдийн засгийн үзүүлэлт муу байгаа ч хасах гэдэг тоо руу орчихоогүй байна.

/Үндэсний шуудан  2014.11.27 №228/

Монгол банкны холбооны ерөнхийлөгч, Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд: Ирэх оны төсвийн орлогыг өсгөж төлөвлөх бус бууруулж төлөвлөх нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцнэ

Эдийн засгийн дийлэнх салбарын орлого уналттай явж байгаа, нэлээдгйү нь алдагдалтай болж байгаа энэ үед 2015 оны төсвийн орлогыг өсгөж төлөвлөх бус бууруулж төлөвлөх нь эдийн засгийн аюулгүй байдалд нийцнэ.  Төсвийн өндөр алдагдал архагшсан шинжтэй байгаа нь инфляцийг хөөрөгдөх нэг гол шалтгаан болсоор байна.

/Өдрийн сонин  2014.12.01 №287/

Мастер пропертис ХХК-ийн захирал Ц.Дашцэрэн: Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр 75 хувийн өгөөжийг 14 сарын дотор хийх боломж бий

Хярмалын үеийг ашиглаад эрсдэлгүй өндөр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломж байна. Бид эрсдлийг бүрэн тооцсон.

Ер нь үл хөдлөх хөрөнгийн үнэ урт хугацаандаа  өсөлттэй байдаг. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө л бол бүгд энэ нь ирээдүйд өснө гэж байхгүй. /Өдрийн сонин  2014.12.01 №287/

Монголын ипотекийн корпорацийн Актив хариуцсан албаны даргаХ.Маргад-Эрдэнэ: Санхүүгийн эх үүсвэргүй болсон зарим банк зээлээ зогсоосон

Найман хувийн хүүтэй зээл зогсоогүй. Монголын ипотекийн  корпораци арилжааны банкуудаас зээлээ татаж авсан зүйл байхгүй. Өнөөдрийн байдлаар, зээл хэвийн олгогдож байна. Харин зээл хүссэн иргэдийн өргөдөл, материал бүрдүүлэх, зээл гартал хүлээлт зээл зогсоосон гэж ойлгож байж магадгүй. Өнөөдрийн байдлаар арилжааны 11 банкаар зээл олгож байна. /Монголын үнэн 2014.12.01 №230/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12967
0 эможи
keyboard_arrow_up