Газрын харилцаа, геодези, зурагзүйн газар үргүй зардал ихээр гаргажээ

2014 оны 1 сарын 15

Үндэсний аудитын шалгалтын үеэр тус газарт багагүй зөрчил илэрсэн байгаа юм. Тухайлбал, 2011 онд "Адмон" ХХК-тай гэрээ хийж, газар ашиглах болон газар эзэмших эрхийн 3395 ширхэг гэрчилгээ хийлгэсэн ч, загвар нь өөрчлөгдөн, хэрэглэхгүй болсон зэрэг шалтгаанаар 4.3 сая төгрөгийн үргүй зардал гаргажээ. Түүнчлэн нэг тэрбум 339 сая төгрөгийн эргэлтийн болон үндсэн хөрөнгөө жилийн эцэст тоолж баталгаажуулаагүй, Хөвсгөл аймаг 144.6 сая, Ховд аймаг 42.6 сая төгрөгөөр захиалагчийн хяналтын орлогын төлөвлөгөөг тасалсан, Говь-Алтай аймаг 47,7 сая төгрөгийн эргэлтийн болон үндсэн хөрөнгөө тоолж тооцоо бодоогүй, Хөвсгөл аймаг Мянганы сорилтын сан болон Тогтвортой амьжиргаа төслөөс авсан 16.4 сая төгрөгийг төрийн сангаар дамжуулалгүй зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн байна. Иймээс Ерөнхий аудитор салбарын сайдад менежментийн захидал илгээж Барилга, хот байгуулалтын яамны хэрэгжүүлдэг нягтлан бодох бүртгэлийн бодлого, горимыг зөвхөн аудитыг үр нөлөөтэй гүйцэтгэхэд шаардагдах цар хүрээнд дахин хянах, бүх сул талыг гаргаж ирэх боломжгүй байгааг дурьдаад өгсөн зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
128
0 эможи
keyboard_arrow_up