Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2014 оны 11 сарын 17

Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.11.12 - 2014.11.17/

 

Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал  П.Сүхбаатар: Алт тушаалт өмнөх жилээс 2.1 дахин нэмэгдсэн

Ашигт малмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон. 2014 оны 11 дүгээр сарын 11-ний байдлаар Монголбанк 11,046.5 гк алт худалдан авсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин нэмэгдсэн байна.

 /News.mn 2014.11.13 /

УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг:  Богино хугцаанд хямралаас гарах нь л чухал байна

Би ямар ч байсан албан тушаалд очсон Сайханбилэг хэвээрээ л байна.  Хэрэв би ерөнхий сайд болвол фракциудтайгаа үг хэллээ ололцож чадна, сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллаж чадна, ҮЗХ-ын гишүүнтэйгээ нэг цул болж ажиллаж чадна, намын бүлэгтэйгээ нэгдэж ажиллаж чадна.  Дахин хэлэхэд шинээр байгуулагдах Засгийн газрын өмнө тулгарч байгаа эн тэргүүний  зорилт бол эдийн засгийн хүндрэлээс хохирол багатай гаргах, аажимдаа эдийн засгаа сэргээхэд оршино.

/Өглөөний сонин 2014.11.17  №202,203/

УИХ-ын гишүүн  С.Дэмбэрэл: Төсөв баталдаг практик хоцрогдсон

Энэ оны мөнгөний бодлогыг батлахдаа төсвийн бодлоготой уялдуулах буюу мөнгөний бодлогод тодорхой нөхцөл, болзол маягийн зүйл суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, дараа жилд манай улсын эдийн засгийг хүндрэлтэй байдлаас гаргахын тулд төсөв, мөнгөний бодлого нь уялдсан байх ёстой гэсэн зарчмын саналыг Төрөөс мөнгөний талаар 2015 онд баримтлах бодлогыг хэлэлцэх явцад Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Гэхдээ сайн хэлэлцээгүй байна. Энэ нь эргээд мөнгөний бодлогын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлнө.

Ядаж төсвөө  алдагдалгүй батлах хэрэгтэй гэж Эдийн засгийн байнгын хорооноос санал өгсөн. Хөрөнгө оруулалт, урсгал зардал зэрэг нь оновчтой байх ёстой. Мөн инфляцыг өдөөдгүй хөрөнгө оруулалт чухал. Валютын ханшийн илүүдэл эрэлтийг бий болгодоггүй хөрөнгө оруулалт хийдэг байх ёстой. Энэ бүхнийг тал талаас нь ярьж байж батлах цаг ч Монголд арай болоогүй байх шиг байна. / Зууны мэдээ 2014.11.14/

Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар: Ирэх жил хөрөнгө оруулалтыг 2-3 тэрбум ам.долларт хүргэх боломж бий

Макро түвшинд дэлхийн хэмжээнд анх удаа Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлогыг үнэлэх ажлыг НҮБ-тай хамтраад өнгөрсөн тавугаар сард хийлээ.  Ингэснээр НҮБ-ын гишүүн орнууд Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлогтой дэлгэрэнгүй танилцана гэсэн үг.  Өөр нэг ажил гэвэл бусад улстай хөрөнгө оруулалтын баталгааны тогтолцоог улам сайжруулахын тулд хоёр талын Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулдаг. Манай улс эдүгээ 43 улстай байгуулсан байдаг. /Өнөөдөр 2014.11.17  №266/

Шанхай хотод суух  консул Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг тах гэж шанхайн консулыг өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан

Яахав, ард түмэн баян болж байж улс төр рүү орох ёстой гэдэг үзэл байсан учраас улс төрийг нэг их сонирхоогүй л дээ.  Миний хагас хөрөнгөтөн орноос сурсан зүйл нь зах зээл.  Дөнгөж нээлттэй зах зээлд шилжиж байсан Монголд бизнесийн талбар нь цав цагаан цаатсай адил юм.  Би чинь хятадуудад их хулхидуулсан. Танайд том хөрөнгө оруулнэ гээд Монгол руу явдаг хүн зөндөө. Ирээд нэг тугны өмнө нэг даргатай зургаа даруулаад тэр дарга, сайд нарыг заагаад, бид найз нь гэж хэлээд манай дотоодын зах зээлд мөнгө босгох гэж үздэг хүн зөндөө бий.

/ Ардчилал 2014.11.17  №215/

74 настай Шелдон Адельсоныг тоглоомын ертөнцийн хаан Шелдон Адельсон: Одоо Лас-Вегаст ямар ч мафи байхгүй гэдгийг итгэлтэй хэлж чадна

Лес-Вегас дөнгөж мөрийтэй тоглоомын төв болж эхэлж байхад энэ бизнес зохион байгуулалттай гэмт хэрэгтэй үнэхээр нягт холбоотой байсан. Багси Сигелийг мафийн хүн гэж үздэг байлаа. Эхний хэдэн 10 жилийн хугацаанд Лас-Вегасын казино мафийн хяналтад байсан. Харин Горвард Хьюз гарч иргээд Лас-Вегасын талыг худалдаж аваад тэднээс мафийг шахан гаргасан. Түүнээс гадна Невада гишүүнийг мэддэг төдий хүнд тоглоомын газрын зөвшөөрөл олгохоо больсон юм.  Зөвшөөрөл олгох систем, чанд хатуу журам энэ бизнесийг цэвэр болоход тусалсан.

/ Улс төрийн тойм 2014.11.17  №213/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12114
0 эможи
keyboard_arrow_up