Засаггүй удвал манай улсын зээлжих зэрэглэл буурна

2014 оны 11 сарын 10

Өнгөрөгч 7 хоногт буюу 11 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон. Тэгвэл энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэлд хэрхэн нөлөөлөхийг олон улсын үнэлгээний хамгийн томоохон байгууллага болох “Standards and poor’s” агентлагаас дүгнэлт гаргасан байна. 

 

Аливаа улс гүрний төрийн өндөрлөгүүдийн огцролт тухайн улсын эдийн засагт асар их хэлбэлзэл авчирч улмаар уналтад ордог нь олонтаа ажиглагддаг. Цаашлаад тухайн улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх нь бий.  Тэгвэл манай улсын Ерөнхий сайдын огцролт зээлжих зэрэглэлд нөлөөлөхгүй гэдгийг тус үнэлгээний байгууллагаас гаргажээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан нь засаглалыг сайжруулах, өмнөхөөсөө илүү үр дүнтэй бодлого барихаар анхаарч байгаагийн илрэл бөгөөд үүний үр дүнд эдийн засгийн үр өгөөж ирэх жилүүдэд улам дээшлэнэ гэж найдаж байгаагаа “Standards and poor’s албан ёсны мэдэгдэлдээ дурдлаа. 

 

Зээлжих зэрэглэл буураагүйн бас нэгэн шалтгаан нь манай улс хөрш улсуудтайгаа эдийн засгийн харилцаагаа сайжруулж, гадаадаас орох хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой юм байна. Гэхдээ дараагийн Ерөнхий сайдыг сонгох хугацаа удааширч эхэлвэл бодлогын чанартай чухал асуудлууд дээр хугацаа алдаж энэ нь эргээд зээлжилтийн зэрэг буурахад нөлөөлж  болзошгүй хэмээн олон улсын үнэлгээний байгууллагаас мэдэгджээ. 

Зээлжих зэрэглэлийг “Standards and poor’s” олон улсын үнэлгээний байгууллагаас гаргадаг бөгөөд зээлээ буцааж төлөх чадварыг нь үнэлэн улс орнуудыг зэрэглэдэг гэсэн үг.  Манай улсын хувьд одоогоор зээлжих зэрэглэлийн В+ ангилалд хамаарч буй бөгөөд Монгол Улсын өрөө эргэн төлөх чадвар нь харьцангуй өндөр гэсэн үг юм.

Зээлээ эргэн төлөх чадамжийн үзүүлэлт

Үнэлгээ

Олон улсын үнэлгээ

Ангилал

Хамаарагдах бүлэг

Чадамж

Aaa

AAA

AAA

1

 

Хөрөнгө оруулалтын хэмжээ сайн, зээлээ эргэн төлөх чадвар өндөр

Aa1

AA+

AA+

1

Aa2

AA

AA

1

Aa3

AA

AA

1

A1

A+

A+

1

A2

A

A

1

A3

A-

A-

1

Baa1

BBB+

BBB+

2

Хөрөнгө оруулалтын хэмжээ бага ч найвартай

Baa2

BBB

BBB

2

Baa

BBB-

BBB-

2

Ва1

BB+

BB+

3

Зээл буцаан төлөх чадвар тодорхой түвшинд хангалттай

Ва2

BB

BB

3

Ва3

BB-

BB-

3

B1

B+

B+

3

B2

B

B

3

B3

B-

B-

3

Caa

CCC+

CCC+

4

 

 

 

 

Хөрөнгө оруулалт бага, эдийн засгийн хөгжил дорой. Зээл буцаан төлөлтийн түвшин сул

Cc1

CC+

CC+

4

Cc2

CC

CC

4

Cc3

CC-

CC-

5

C1

CC+

CC+

5

C2

CC

CC

5

C3

CC-

CC-

5

Daa1

DDD+

DDD+

6

Daa2

DDD

DDD

6

Daa3

DDD-

DDD-

6

Da1

DD+

DD+

7

Da2

DD

DD

7

Da3

DD-

DD-

7

D1

D+

D+

7

D2

D

D

7

D3

D-

D-

7

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11716
0 эможи
keyboard_arrow_up