ТОП-20 индекс 0.19 хувиар буурчээ
МХБ-ийн vйл ажиллагааны vндсэн чиг vvрэг нь хувьцаат компаниудын vнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бvртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны vндсэн дээр vнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг vнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм. Тэгвэл тус биржийн 2014 оны аравдугаар сарын 29-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 5,493 ширхэг хувьцаа арилжигдаж 6,978,272.96 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр “А” самбарт 14 компанийн 5,241 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 6,091,075.96 төгрөгийн, “Б” самбарт 5 компанийн нийт 252 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 887,197.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. ТОП-20 индекс 15,460.67 нэгж буюу 0.19 хувиар буурсан үзүүлэлттэй байна.